Бямбаагийн Лхагвадорж
- 2015 оны 03-р сарын 03 өдөр, 16 цаг 38 минутад нийтэлсэн
Бямбаагийн Лхагвадорж
/Кино зураглаач/
/1954 – /
Бямбаагийн Лхагвадорж нь Улаанбаатар хотод 1954 онд төрсөн. 1961-1971 онд нийслэлийн 6 дугаар арван жилийн дунд сургуулийг Төгсч. 1971-1972 онд УБДС-ийн зургийн ангид сурч байгаад 1972-1975 онд хугацаат Цэргийн албаа хаасны дараа “Монгол кино” үйлдвэрийн дэргэд байгуулагдсан мэргэжлийн ажилчид бэлтгэх 6 сарын курст суралцаж 1976 оноос оператор техникийн цехэд засварын техникчээр томилогдон ажиллаж эхэлсэн. Найруулагч Д.Чимэд-осорын “Хонины найр” кинонд зураглаач Н.Зундуйн туслахаар ажиллаж зорьсон хүслийн эхлэл биелэгджээ.Б.Лхагвадорж 1979-1985 онд БХКУДС-ийг зураглаачийн Т.Г.Лобовагийн удирддлаган дор зураглаач мэргэжлээр төгсөн ирээд Баримтат кино нэгдэлд зураглаачаар ажиллаж байхдаа “Ялалтын дуу”, ”Дахин төрсөн хүү”, ”Найм хагас”, ”Ардын авьяастан” зэрэг 30 шахам нэрийн баримтат кинонд болон нөхдийн хамт ажилласан бол 1989-1993 онд Уран сайхны кино нэгдэлд ерөнхий зураглаачаар ажиллаж бүтээсэн уран сайхны киноны жагсаалт:
- Ялалтын дуу (Л.Шаравдоржтой хамт ) 1984 он
- Фронтод явах өргөдөл (Н.Зундуйтай хамт) 1985 он
- Харуул занги 1986 он
- Хүний хүн 1987 он
- Сэрүүн дуганы мөхөл 1989 он
- Аянгат цагийн дууль 1991 он
- Эцгийн голомт 1991 он
- Чи нэг нь 1992 он
- Эрэл 1992 он
- 10.Домог жаргасан цаг 1993 он
- Удам 2002 он
- Их төрийн голомт 2005 он
- Хүйн холбоо 1992 он
- Яаралтай цахилгаан 1992 он
- Жас өдөр 1993 он
- Манай цүндгэр 1993 он
- Гэнэн сэтгэл 1994 он
- Ламба гуйн нулимс 1994 он
- Наймаачин 1994 он
- Совин 1994 он
- Хайрын нулимс хатддагүй 1994 он
- Зүүдний цагаан унага 1994 он
- Өдрийн ододын зүгт 1995 он
- Тэнгэринй амьтан 1996 он
- Еэ бондгорын гэлэн 1997 он
- Далд уянга 1998 он
- Алганы хээ 2000 он
Б. Лхагвадорж 30 шахам нэрийн 70 гаруй бүлэг баримтат киног болон бусадтай хамтран бүтээсэн. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж 2010 онд Алтан гадас одонгоор шагнасан.