Билэгийн Дамдинсүрэн

  • 2015 оны 02-р сарын 28 өдөр, 18 цаг 05 минутад нийтэлсэн

Төрийн хошой шагналт ,

Монгол Улсын Ардын Жүжигчин

Билэгийн Дамдинсүрэн

/Хөгжмийн зохиолч/

/1919-1992 он /

Б.ДамдинсүрэнБ.Дамдинсүрэн 1919 онд Төв аймгийн Сэргэлэн сумын Тариалан хэмээх газарт төрсөн . Айлын найранд ирсэн нэрт хуурч Түдэв, Түвдэн нар Дамдинсүрэнгийн лимбэдэхийг сонсож байснаа театрт  шалгагуулахыг зөвөлснөөр 1935 онд Улсын төв театрт дагалдан жүжигчинээр орж, 1939 онд Ж.Дорждагвын шүлгээр “Халхын гол” дууг зохиосоноор уран бүтээлинйхээ гарааг эхэлсэн юм. 1941онд Улсын Төв Театрын хөгжмийн удирдаачаар томилогдон ажилласан нь түүний уран бүтээл цэцэглэн хөгжихийн үндэс болсон. Б.Дамдинсүрэн Монголын дуурийн урлагийг үндэслэгчийн нэг бөгөөд /Учиртай гурван тоглой/ дуурийн хөгжмийг бичиж өнөөг хүртэл тасралтгүй тоглогдож байгаа үндэсний бахархалт анхны дуурь юм. 1951 онд БНМАУ-н Төрийн дуулалын аяийг зохиосон учир /Л.Мөрдоржын хамт/ Төрийн хошой шагнал хүртсэн. 1954-1956 онд ЗХУ-н Ленинград хотын хөгжмийн дээд сургуульд суралцаж, 1958-1962 онд БНХАУ-н Бээжингийн хөгжмийн дээд сургуулийг Жан Дэн Шангийн удирдлагаар төгссөн 1962-1981 онд УДБЭТ- т найруулагч, уран сайхны удирдагч , 1983-1992 онд Монгол кино үлйдвэрт хөгжмийн редактороор тус тус ажиллаж байсан.

1945 онд “Цогт тайж”

1966 онд “Нөмрөг хадны цуурай”,

1972 онд “Ичээнд нь”,

1978 онд “Солонгын таван өнгө”

1980 онд”Өнөр бүл”

1980 онд “Хүний сайхан сэтгэл”

1981 онд “Говь хянганд тулалдсан нь”

1983 онд “Сахиус уу, сахиул уу”

1986 онд “Фронтод явах өргөдөл”

1985 онод ”Ацаг шүдний зөрүү”

1989 онд ”Хөх өвсний нуур хөлгүй”

1989 онд ”Сэрүүн дуганы мөхөл”

1991 онд “Аянгат цагийн дууль”

1992 онд “Эцгийн голомт” уран сайхны хөгжмийг бичсэнээс гадна 1962 онд “Ховдгийн гай” киноны Баян эрийн дүрд тоглосон.

Б.Дамдинсүрэнгийн урлагт оруулсан 60 орчим жилийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас  үнэлж 1945 онд Улсын гавьяат жүжигчин, 1947,1951 онд төрийн хошой шагнал , 1969 онд“Ардын жүжигчин” цол олгож, хөгжмийн шилдэг бүтээл туурвисан учир хүртээснээс гадна 1985 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон болон бусад медалиудаар шагнасан.

Ангилал: