Батын Болд

  • 2015 оны 03-р сарын 09 өдөр, 13 цаг 37 минутад нийтэлсэн

Батын Болд

/Ерөнхий зураач/

/1944 – /

Б.БолдБатын Болд 1944 онд Улаанбаатар хотод төрсөн. 1953-1963 онд Нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургуулийг дүүргэн, 1963-1969 онд ЗХУ-ын Москва хотод В.И. Суриковын нэрэмжит Уран зургийн академид профессор К.А. Тутиволийн урланд Монументальд суралцан, уран зургийн зураач мэргэжлээр төгссөн. 1969-1973 онд Монголын урчуудын эвлэлийн хорооны Завхан аймаг дахь салбарт зураач, салбарын эрхлэгч, 1973-1993 онд “Монгол кино” нэгтгэлд хослол зургийн зураач, уран сайхны киноны ерөнхий зураачаар тасралтгүй 24 жил ажилласан юм. Б.Болд нь 1993 оноос чөлөөт уран бүтээлчээр ажиллах хугацаандаа шинийг эрэлхийлсэн олон арван сонирхолтой зургуудаараа ОХУ, Болгар, Унгар, Чех, Румын, Польш, Япон зэрэг улсын үзэсгэлэнгүүдэд оролцож, Монголын дүрслэх урлагийг гадаад оронд сурталчилахад үнэтэй хувь нэмрээ оруулсан уран бүтээлч юм. Үүний тод баталгаа нь 1993 онд Норвеги улстай хамтарсан “Нарлаг Монгол” үзэсгэлэн, 1994 онд Япон улсад гаргасан үзэсгэлэнгийн “Халх голын алим” зэрэг бүтээлүүдээрээ уран зургийн шагнал хүртэж, “Талын Уянга”, “Зураач халх голд”, “Цогт тайж”, “Бум хурандаа” зэрэг бүтээлүүд нь Монголын үндэсний галарей, Монголын урчуудын эвлэлийн хорооны фонд, Театрын музей, Дүрслэх урлагийн сан хөмрөгт хадгалагдаж байна. Зураач Б.Болд нь одоо Монгол кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойг угтсан “Гайхамшигт дэлгэц” цуврал нэвтрүүлгийн ерөнхий зураач, “Монгол кино” нэгтгэлийн хийж байгаа шинэ уран бүтээл болох Ардын уран зохиолч Б.Догмидын зохиол “Талын зам-505” уран сайхны киноны ерөнхий зураачаар тус тус ажиллаж байна. Мөн сүүлийн жилүүдэд Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Д.Жигжид, урлагийн гавъяат зүтгэлтэн зураач П.Цогзолын хөрөг бүтээсний зэрэгцээ “Сумо” цуврал, “Хүннү” гурамсан зураг, УГЗ, АЖ, Төрийн соёрхолт Д.Жигжидийн хөрөг, Анхны галт тэрэг шинэ өртөөн дээр, зөвхөн цаг хугацаа үнэнийг шүүнэ, МУАЖ А. Дашпэлжээгийн хөрөг, УГЗ, АЖ,  Г.Жигжидсүрэнгийн хөрөг, зэрэг уран зургийг бүтээгээд байна.Б.Болдын хөдөлмөр бүтээлийг Төр засгаас өндрөөр үнэлж “Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медалиар”, “Алтан гадас” одон, “Монгол улсын соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнасан болно.

БАТЫН БОЛДЫН УРАН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ

Нэг. Ерөнхий зураачаар ажилласан кинонууд :

  1. Суварган цэнхэр уулс 1979 он
  2. Бушхүүгийн үлгэр 1979 он
  3. Говийн зэрэглээ 1980 он
  4. Нарны унага 1984 он
  5. Эргүүлэг 1989 он
  6. Хачин хүн 1989 он
  7. Домог жаргасан цаг 1993 он
  8. Жирийн хүмүүс 1994 он
  9. Еэ еэ Шар Буд 1994 он
  10. Хааны сүүлчийн хатан” 2000 он

Хоёр: Хослол зургийн зураачаар ажилласан кинонууд :

  1. Дамдины сүхбаатар 1971 он
  2. Зуслангийн найзууд 1975 он
  3. Алтан соёмбын дуулал 1975 он
  4. Дэгдээхэй насны тууж 1977 он
  5. Их замын тоос 1978 он
  6. Бушхүүгийн үлгэр 1979 он
  7. Говийн зэрэглээ 1980 он
  8. Хатанбаатар Магсаржав 1981 он
  9. Тэмцлийн оч 1982 он
  10. Сахиул уу сахиус уу 1983 он
  11. Сархад савнаасаа бусдыг дийлдэг 1985 он
  12. Ацаг шүдний зөрөө 1985 он
  13. Мандухай цэцэн хатан 1985 он
  14. Би чамд хайртай 1985 он
  15. Их замын тоос 1985 он
  16. Манай цүндгэр 1985 он
  17. Халгай 4 1986 он
  18. Мартагдашгүй намар 1987 он
  19. Мандах нарны туяа 1987 он
  20. Модон могой 1991 он
  21. Мөнх тэнгэрийн хүчин дор 4 ангит 1992 он
  22. Загийн алим 1994 он

Гурав. Хувцасны зураачаар ажилласан кинонууд :

  1. Анхны хайрын дууль 1975 он
  2. Хүний төлөө 1976 он
  3. Чонын дурлал 2008 он
  4. Талын зам” 2013 он

Дөрөв. Баримтат кинонд зураачаар ажилласан кинонууд :

  1. Найрамдал дружба 1977 он
  2. Сархад савнаасаа бусдыг дийлдэг 1977 он
  3. ЗСБНХУ-ын соёлын өдрүүд 1978 он
  4. Ард түмний хүү 1978 он
  5. Алдарт жанжин Жуков 1979 он
  6. Энэрэнгүй үйлстэн 1979 он
  7. Их Лениний заасан замаар 1980 он
  8. Цирк 1981 он
  9. Хос уянга 1982 он
  10. Газрын шим 1982 он
  11. Бүхнийг хүүхдийн төлөө 1984 он
  12. Өнөөгийн Эрдэнэт 1984 он
  13. Марзан Шарав 1985 он
  14. Хөрсөнд шивэрсэн сүү 1988 он
  15. Тэмээн жин дээрхи ган зам 1988 он
  16. Малын тэжээл 1988 он
  17. Манай оронд айлчилна уу 1988 он

 

Ангилал: