Батдэлгэрийн Төмөрбат
- 2015 оны 03-р сарын 05 өдөр, 10 цаг 01 минутад нийтэлсэн
Батдэлгэрийн Төмөрбат
/Ерөнхий Зураач/
/1946- /
Батдэлгэрийн Төмөрбат нь Архангай аймгийн Тариат сумын нутаг “Овоот” хэмээх газар 1946 онд төрсөн бөгөөд 1963-1970 онд Улсын үзэсгэлэн чимэглэлийн газар зураачаар ажиллаж байгаад 1970 оноос “Монголкино” үйлдвэрийн диафильмийн цехэд зураачаар орж ажилласан.Диафильмийн зóраачаар хэсэг ажиллаж байгаад УБДС-д орж суралцан 1980 онд сургуулиа төгссөнөөс хойш “Монголкино” үйлдвэрт уран сайхны киноны ерөнхий зураачаар ажиллаж эхэлсэн. Б.Төмөрбатын ажилласан уран бүтээлийн жагсаалт:
1. Эхлэл 1980 он
2.Гэрлэж амжаагүй явна 1982 он
3. Жаргал даахгүйн зовлон1982 он
4. Санаж яваарай 1984 он
5. Тань руу нүүж явна 1984 он
6. Би чамд хайртай 1985 он
7. Нандин эрдэнэ 1986 он
8. Үлгэр дууссан хойно 1987 он
9. Хөх өвсний нуур хөлгүй 1989 он
10. Тод магнай 1990 он
11. Одод орчих хязгаар 1990 он
12. Чи нэг нь 1992 он
13. Морьтой ч болоосой 2 1994 он
1993 оноос хойш “Орчлон-фильм” компанид ажиллаж Ж.Биндэрийн “Жас өдөр”/1993/, “Еэ бондгорын гэлэн”/1996/, “Алганы хээ” /2000/, Хувийн хэвшлийн байгууллагын захиалгаар “Төөрөлдсөн заяа” /1996/, “Наймаачин”/1994/ кинонуудын ерөнхий зураачаар ажилласан.