Балжиннямын Дашдулам
- 2015 оны 03-р сарын 13 өдөр, 18 цаг 27 минутад нийтэлсэн
Балжиннямын Дашдулам
/Кино эвлүүлэгч /
Балжиннямын Дашдулам Улаанбаатарт 1957 онд төрсөн. 1965-1975 онуудад нийслэлийн 14 дүгээр дунд суралцаж төгсөөд Монголкино үйлдвэрийн киноны тусгай мэргэжлийн ажилчид бэлтгэх сургалтанд 1975-1976 суралцан төгсөж , Позитив монтажны цехэд эвлүүлэгчээр томилогджээ. Б.Дашдулам мэргэжлийн сургалтын дадлагын багш, эвлүүлгийн туршлагатай мастер С.Отгон ажилсан. Ажиллах хугацаандаа 34 нэрийн баримтат кино, кино мэдээ , орчуулгын 40 орчим уран сайхны кинонд эвлүүлэгчээр ажилласан.Б.Дашдуламын хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 8-р 5н жилийн гавшгайч , Соёлын яамны жуух, Хөдөлмөрийн хүндэт медаль, Соёлын тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын 80,90н жилийн ойн медаль, Тэргүүний архивч, Ардчилсан хувьсгалын 20н жилийн ойн медаль цол тэмдэгээр шагнагдсан.Б.Дашдуламын ажилласан уран сайхны бүрэн хэмжээний кинонуудыг жагсаалт:
- Хүний төлөө 1976 он
- Давааны цаана Даваа /2 анги/ 1977 он
- Гэрлэж амжаагүй явна 1981 он
- Галын урсгал 1985 он
- Ирж яваа цаг 1986 он
- Ховор хүмүүс 1987 он
- Уул усны үр сад 1988 он
- Модон могой 1991 он
- Буяны нүгэл 1992 он
- Мартагдсан дууль 1989 он
- Амин мөр 1991 он
- Эрэл 1992 он
- Еэ åэ Шар Буд аа 1994 он
- Хааны сүүлчийн хатан 2000 он
- Эргүнэ хонгийн домог
- Хүсэл хясал
- Эвий хүү минь
- Би эмээ болохгүй
- Тавилан
- Зөн билэгт
- Хүний юм
- Хайрын нулимс хатдаггүй
- Зүүдний цагаан унага
- Их хааны удам
- Тэнгэрийн түшиг