Бадамцэрэнгийн Нагнайдорж

  • 2015 оны 03-р сарын 03 өдөр, 13 цаг 40 минутад нийтэлсэн

Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн

Бадамцэрэнгийн Нагнайдорж

/Кино найруулагч/

нагнайдоржБадамцэрэнгийн Нагнайдорж нь Төв аймгийн Баян-чандмань сумын “Эх сүж” хэмээх газар 1946 оны 9 сарын 18-нд төржээ. Бага, дунд сургууль төгсөөд ажлын гараагаа 1964 оны 8 дугаар сарын 1-нээс Монголкино үйлдвэрийн гэрэлтүүлэх цехэд гэрэлтүүлэгчээр эхлэн ажиллаж байгаад2 1966 оноос нэрт найруулагч Д.Жигжидийн туслахаар ажиллаж байгаад 1969-1974 онд Москвад очиж БХКУДС-ийг И.В.Таланкины удирдлаганд найруулагчийн мэргэжлээр Төгсч ирээд Монголкино үйлдвэрт найруулагчаар тасралтгүй ажилласаар 1999 оноос Кино урлагийн болон Радио, телевизийн дээд сургуульд багшлах болсон юм. Б.Нагнайдорж уран сайхны “Солонгын таван өнгө” /1978/, “Хүний сайхан сэтгэл” /1980/, ”Байлдааны даалгавар” /1985/, “Хачин хүн” Б.Балжиннямтай хамт /1989/, ”Нүцгэн уулын бэлд” /1993/, “Өв” /1993/ кинонуудыг бие даан найруулж 1982 онд “Хуучин сүм” киноны Баттөрийн дүрд тоглосноос гадна “Мандухай цэцэн хатан”,”Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонуудад ерөнхий найруулагч Б.Балжиннямын удирдлаганд найруулагчаар ажилласан юм.  Түүний Монгол кино үйлдвэрт ажиллах хугацаандаа баримтат, орчуулгын олон киног найруулж түмэнд хүргэснийг одоо ч гэсэн амтархан үзсээр байна. Б.Нагнайдоржын хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиалууд мөн 2012 онд Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор шагнасан юм.

Ангилал: