Чимэдийн Гантөмөр

Чимэдийн Гантөмөр

/Хими технологийн инженер /

/1943-2005 он /

1943 онд Бяаян -өлгий аймгийн Улаан хус суманд төрж өссөн. 1950-1960 онд Аймгийн арван жилийн сургуулийг онц дүнтэй алтан медальтай төгсөж. Ленинград хотын киноны дээд сургуулийн инженер технологийн ангид суралцаж амьдралаа кино урлагтай холбох анхны гарааагаа эхлүүлсэн. 1966 онд сургуулиа төгсөж ирээд Монгол кино үйлдвэрийн пёлонк боловсруулах цехэд ээлжийн анхлагч хими технологийн инженер, Техник хяналтын хэлтэсийн дарга зэрэг албыг хашиж улсад тасралтгүй 37 жил ажилсан. энэ хугацаанд уран сайхны баримтат болон орчуулгын кинонуудын пилонкны өнгө дүрсний чанарт анхааран хариуцлагатай сайн ажллаж байлаа. мөн хуучин кино хальснаас сөнгө ялган гаргах арга гэсэн оновчтой санал нэвтрүүлэхэд идэвхитэй оролцож улсад олон кг цэвэрх мөнгө ялгаруулан гарган тушааж байсан. Мэргэжилээрээ ажиллахын зэрэгцээ. Шовийн зэрэглээ, Тэмцлйтин оч, Мөнгөн буйл, Найрын ширээнийууц, Чи нэг нь, Зугтаарай, Халгай , Хуулийн цаг, Сэргээш -3 зэрэг кинонуудад туслах дүрүүдэд тоглож олон арван орчуулгын кинонд дуу оруулж цэнгээнт нэврүүлэгүүдэд хөтлөгчөөр оролцож байсан. Теннисинйи1-р зэрэг, Шатарын 1-р зэрэг , гарын теннисээр ОХУ-н 1-р зэргийн тамирчин цол хүртэж байсан. Төр засгаас хөдөлмөр бүтээлийг нь өндрөөр үнэлж СТА, Соёлын Яамны хүндэт жуух бичиг, ойн медалиудаар шагнаж байсан.

Close
Close