Цэдэндамбын Цэрэндорж
/Кино найруулагч/
/1934- он /
Архангай аймгийн Булган сумын нутагт 1934 онд төрсөн бөгөөд 1950 онд Тетрын сургуулийг жүжигчний мэргэжлээр П.Туваанжав, А.Очирбат, Д.Хишигт, Б.Готов, Д.Маамхүү нартай хамт Төгсч 1956 он хүртэл Хүүхдийн театрт ажиллаж байгаад 1956-1958 онд Ховд аймгийн театрт Уран сайхны удирдагчаар томилогдсон. Ц.Цэрэндорж Хүүхдийн театрт ажиллаж байхдаа 1954 онд “Монголкино” үйлдвэрийн бүтээсэн “Шинэ жил” кинонд Пунцагийн дүрд тоглож кино урлагтай анх холбогджээ. 1958-1963 онд Москвагийн Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуульд проф. С.А.Герасимовын урланыг дүүргэж кино найруулагчийн мэргэжлийг эзэмшин 1963-1992 онуудад Монголкино үйлдвэрт найруулагчаар ажилласны дээр нилээд уран сайхны кинонд жүжиглэсэн туршлагатай уран бүтээлч байлаа. Ц.Цэрэндорж гадаадын олон арван киноны орчуулгын найруулагчаар ажилласны зэрэгцээ орчуулгын олон кинонд дуу оруулж жүжиглэсэн байдаг.
Найруулсан кино нь:
1. Бохир гарын нууц 1962 он
2. Цэргийн хүү 1966 он
3. Талын цуурай 1970 он
4. Шинэ танилууд 1973 он
5. Хонины найр /Д.Чимэд-Осортой/ 1976 он
6. Гул Аранжин 1981 он
7. Багын найз 1983 он
8.Цөвүүн цагийн богд 1992 он
Тоглосон кино нь:
1.Шинэ жил – Пунцаг 1954 он
2.Өглөө – Догмид 1968 он
3.Гул Аранжин – нэгдлийн дарга 1981 он
4.Байлдааны даалгавар Шагдар 1985 он
5.Аянгат цагийн дууль Жанибек 1991 он
6. Туяагийн бичээгүй захидал – Гончиг 1973 он
7. Цөвүүн цагийн богд – Өвгөн 1992 он
8. Наран ургахыг хүлээхгүй – Гэнэпил ноён
9. Бор чоно – Хөх өвгөн –