Раднаабазарын Занабазар
- 2015 оны 03-р сарын 04 өдөр, 16 цаг 46 минутад нийтэлсэн
Раднаабазарын Занабазар
/Баримтат киноны зураглаач /
Уулын спортын мастер
/1943-1988 он /
Раднаабазарын Занабазар нь 1943 онд 10 сарын 09-нд Улаанбаатар хотноо төрсөн. Нийслэлийн 10 жилийн 2-р дунд сургуулийг 1961 онд төгсч, ЗХУ-ын Киев хотноо /хуучин нэрээр/ Политехникийн дээд сургуульд явж суралцсан. 1965 оноос “Монголкино” үйлдвэрийн оператор техникийн цехэд засварчнаар орсон байна. Тус цехэд засварын техникч, зарим кинонд ассистент оператороор 1980 оныг хүртэл ажиллаж байгаад Баримтат киностудид оператороор шилжин ажилласан. Р. Занабазар 15 настайгаасаа уулын спортоор хичээлэж 1970 онд Монголд анхны “Долоон мянгач” уулчин болж, спортын мастер цол хүртсэн . Кино зураглаач Р. Занабазарын ажилласан бүтээлийн жагсаалт:
1. ЗХУ-ын Хөдөө аж ахуйн үзэсгэлэн – 1977
2.Цагаан дэглийн бараа – 1978
3. Үе тэнгийхэн- 1978
4. Шинэ үүлдрийн шилмэл сүрэг – 1978
5. Сонгосон зам – 1979
6. Тэргүүний барилгачдын туршлага – 1980
7. Нам ард түмний дуу хоолой /Д.Баттулга хамт/ – 1980
8. Миний янзага- 1980
9.Оргилд хүрэх зам – 1980
10. Монгол цирк – 1981
11.Сэтгэл зориг нэгтэн – 1982
12. Найрамдал үерхэлийн хотхон – 1982
13. Манай архитектур – 1982
14. Ая эгшгийн их наадам – 1983
15. Хан Хэнтийхэн – 1983
16. Энх тайвны төлөө – 1983
17.Алдрын зам – 1985
18.Тангараг – 1985
19. Бид пионер – 1985
20. Тэнгэр ямар байх вэ – 1976
21. Вьетнамын зочин манай оронд – 1984
22. Рот хүмүүжлийн төв – 1985
23.Д.Нацагдорж- 80 нас, Ашиглавал алт, Гараанаас барианд – 1987
24.Тавин хаврын дурсамж / АЖ Д.Чимэд-Осор, АЖ Ч.Долгорсүрэн нарын тухай / – 1987
25.Намдаа өргөх тайлан МХЗЭ-ийн 19-р их хурал – 1988 Түүнчлэн олон арван кино мэдээний зураг авалтанд оролцож байжээ.