Пунцагийн Сосорбарам
- 2015 оны 03-р сарын 05 өдөр, 11 цаг 41 минутад нийтэлсэн
Пунцагийн Сосорбарам
/Ерөнхий зураач /
/1947- /
Пунцагийн Сосорбарам нь Сүхбаатар аймгийн Асгат сумын нутагт 1947 онд төрсөн. ХБДС-ийн зургийн ангийг 1961 онд төгссөнөөс хойш энэ мэргэжлээрээ ажиллаж байгаад 1976-1980 онд УБДС-ийг төгсч дээд мэргэжил эзэмшжээ.П.Сосорбарамыг анх Монголкино үйлдвэрт 1967 оноос зураачаар ажиллуулах болсон. 1974 онд “Тамирын охин” кинонд тайзны зураач, “Би чамд хайртай” киноны туслах зураач, 1975 онд “Их бүрдийн домог” кинонд ассистент зураачаар тус, тус ажиллуулсны эцэст уран сайхны киноны ерөнхий зураачаар ажиллуулснаар үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран сайхны олон сайхан кино бүтээлцсэнийг энэхүү жагсаалтаас үзэж болно. Үүнд:
- Хань 1975 он
- Давааны цаана даваа 1977 он
- Гийнгоо 1983 он
- Ингэх гээд байсан юм 1983 он
- Их замын тоос 1985 он
- Сүүдэр 1986 он
- Би нисэх дуртай 1987 он
- Амьдралын нахиа 1988 он
- Ганаагийн паян 1990 он
- Модон могой 1991 он
- Буяны нүгэл 1992 он
- Манай цүндгэр 1992 он