Ойдовын Уртнасан

Монгол Улсын Төрийн шагналт,

Урлагийн гавьяат зүтгэлтэн

Ойдовын Уртнасан

/Кино Зураглаач, Найруулагч /

/1929-2014 он/ 

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт 1929 онд малчин ард Ойдовын гутгаар хүү болон төрж өсжээ.  1937онд сумынхаа бага сургуульд орж 1941онд төгсөөд  Маршал Чойбалсангийн нэрэмжит арван жилийн нэгдүгээр дунд сургуульд шилжин суралцаж 1947 онд 10-р ангиа төгсжээ. Дарма ахыг нь Уран Сайхны Хүрээлэнгийн дарга байхад нь орлогчоор нь ажиллаж байсан хожмоо цэргийн сурвалжлагч болсон найз Дэчингунгаа нь  О.Уртнасан хүүгийн сонирхлыг гадарлаж Улсын Кино зургийн Хороонд оруулахаар зураглаач Д.Жигжидтэй уулзуулж өгсөн нь О.Уртнасанг алс хэтийн өлзийтэй замд нь оруулсан эхлэл болжээ. 10-р анги төгсөхдөө ЗХУ-д Усны дээд сургуульд суралцах хувиар авсан ч хэдийний танил болсон Д.Жигжид, Б.Дэмбэрэл, Э.Ювуухүү нарын залгамж халаа болохоор Д.Жигжид гуайн туслахаар ажиллажээ. 1952 онд Москвад Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуульд зураглаачийн мэргэжлээр суралцуулахад тэрээр 1957 онд онц сайн дүнтэй төгсөж, Монголкино үйлдвэрийн дээд мэргэжил эзэмшсэн хоёрдахь зураглаач болсон юм. Төгсөх ангийн оюутан О.Уртнасан 1956 оны Улсын баярын тухай “Наадам” гэдэг баримтат киногоор дипломын ажлаа хийсэн нь мэргэжлийн ур чадварын дээд үнэлгээ авсны дээр 1957 онд Москвад болсон Олон улсын оюутан залуучуудын киноны үзлэгт нэгдүгээр байр эзэлж хамгийн хүндтэй шагналыг гардан авсны гадна тэр бүтээл нь олон жилийн турш хойч үеийн оюутнуудын сургалтанд үлгэрлэн үзүүлэх шилдэг бүтээлийн жагсаалтанд орж чадсан юм. О.Уртнасан бол манай бурхан үеийнхний төө зайгүй залгамж, хойч үеэ өлгийдөн авсан өнөд дурсагдах бууршгүй ачтан, түүхэнд мөнхрөх гавьяатан юм. 1959 онд ”Ардын элч”, 1961 онд “Алтан өргөө”, 1962 онд Хөхөө гэрлэх дөхлөө”, 1964 онд “Тус биш ус”, 1968 онд ”Өглөө”, 1971 онд ”Тэмцэл”, 1985 онд “Их замын тоос”, 1993 онд  Өв,  1993 онд “Морьтой ч болоосой” 2-р ангийн зураглаачаар тус тус ажилласан. О.Уртнасан 1965 оноос байгаль, ан амьтны төрөлжсөн сэдэвтэй цуврал кинонуудыг хийж эхэлсэн нь нэн сонирхолтой бөгөөд манай баримтат кино урлагийн шинэтгэл болсон юм. О.Уртнасангийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж 1965 онд Алтан гадас одон,1971 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол,1985 онд Төрийн шагнал, хүндэт тэмдгийн хамт хүртээснээс гадна Ардын хувьсгалын 40.50.60 жилийн ойн хүндэт медалиар шагнасан. 1974 онд Байгаль орчныг хамгаалах холбооны хүндэт гишүүн, 1997 онд Гоо марал шагналтан болжээ.  Зураглаач О.Уртнасан Москва хотноо болдог Олон  улсын  кино  наадмын шалгаруулах комиссын гишүүнээр хэдэн удаа уригдан ажиллаж Монгол кино үйлдвэрийн алдрыг дэлхийд хамт өргөсөн баримтат киноны түмэнд алдартай нэрт найруулагч, зураглаач билээ.

О.Уртнасангын  зураглаач, найлуулагчаар  ажилласан баримтат киноны жагсаалт:

1. Ардын хувьсгалын – 30н жилийн ой – 1951 он

2. ДЗО-3-р фестиваль  – 1951 он

3. Солонгосын жүжигчидын тогтлолт – 1952 он

4. Анхаар №1 – 1956 он

5. Эрхэм хүндэт зочин Воршелов –

6. Парис – 1957 он

7. МАХН- 13-р их хурал – 1958 он

8. БНУУ-н ЗГ-н төлөөлөгчид Улаанбаатрт хүрэлцэн ирсэн – 1958 он

9. Монголд газар хөдлөв – 1958 он

10. Гадаадад зориулж товчлол хийсэн нь – 1958 он

11. Ардчилсан орон кино мэдээнээс -1958 он

12. Өөрөө өөринйхөө хулгайч – 1959 он

13. Сайн санааны айлчлал- 1958 он

14. Анд нөхдийндөө – 1960 он

15.  Цэнгэлийн дуу – 1962 он

16. Найрамдлын хэлэлцээр – 1963 он

17. Александрын Ансамблын концерт – 1965 он

18. Майлын хаан – 1965 он

19. Говьд – 1967 он

20. Хангайд – 1967 он

21.Ан – 1967 он

22. Эртний нутгийн солонго – 1966 он

23. 19-р олимп – 1968 он

24. Ангийн зөрчил -1969 он

25. Таны төлөө- 1969 он

26. Мөнхйин дүр -1970 он

27. Намын 16-р их хурал – 1971 он

28. Дэлхийн ан агнуурын үзэсгэлэн – 1972 он

29. Хар ус нуур – 1973 он

30. Нэг өвлийн 3н тэмдэглэл- 1974 он

31. аргал угалз – 1974 он

32. Мянган дурсгалт Орхоны хөндий – 1974 он

33. Хар хөрсний булаг – 1976 он

34. Дэлхийн 21-р олимп – 1976 он

35. Ю.Цэдэнбал дарга ЗХУ-д – 1976 он

36. Цэдэнбал тэргүүтэй манай нам засгийн төлөөлөгчид БНСЧСУ-д айлчилсан нь – 1978 он

37. Их говийн дархан газар – 1978 он

38. Ю.Цэдэнбал тэргүүтэй нам засгийн төлөөлөгчид Болгар улсад айлчилсан нь – 1979 он

39. БНБАУ-д болсон Монголын соёлын өдрүүд -1979 он

40. Цагаан зээр – 1979 он

41. Миний янзага – 1980 он

42. Арын сайхан Хангай – 1983 он

43. Ардын дуу Бүжгийн чууулгын жүжигчид Итали орноор – 1984 он

44. БНМАУ-60 жил -1984 он

45. Хавтгай – 1984 он

46. Ээж хайрхан – 1985 он

47. БНПАУ-н нам төрийн төлөөлөгчид манай оронд – 1986 он

48. Бүү мартахтүн – 1986 он

49. Хан хэнтий нүцгэрхүү -1987 он

50. Камбуж орноор манай жүжигчид – 1987 он

51. Камбуж орноор – 1988 он

52. Монгол бөхөм – 1988 он

53. БНМАУ-н соёлын өдрүүд БНСВУ-д

54. Богд хаан уул минь – 1989 он

55. Малаа хэн маллах вэ – 1989 он

56. Рашаан булаг минь ариун байг – 1989 он

57. Найрамдлын гэрээ – 1990 он

58. Аян замын тэмдэглэл – 1990 он

Close
Close