Нямдоржийн Отгонтэнгэр
- 2015 оны 03-р сарын 04 өдөр, 17 цаг 37 минутад нийтэлсэн
Нямдоржийн Отгонтэнгэр
/Баримтат киноны зураглаач/
/1954- /
Н.Отгонтэнгэр 1954 онд Архангай аймгийн Эрдэнмандал суманд төрсөн. 1962 – 1972 онд 10-р анги төгссөн. 1975 оны Монголкино үйлдвэрийн мэргэжлийн 6-н сарын курст суралцаад төгсөөд Оператор техникийн цехэд орсон. Тус цехэд ажиллах хугацаандаа “Зуслангийн найзууд”, “Газрын үнэр”, “Говийн зэрэглээ”, “Газарчин”, “Хуучин сүмийн нууц”, “Гарьд магнай” зэрэг уран сахны 7 кинонд , “Дархан- 15 жил” , Үйлдвэрчний эвлэлийн 11-р их хурал , “Бэрхийн уурхай”, “Наадам”, “Архины хор” , “Аж үйлдвэрийн комбинат”, “ Казак адуучин” зэрэг баримтат 8 кинонд ассистент оператороор ажилласан. 1984 онд Бүх Холбоотын Кино урлагийн дээд сургуулийн /Москва ВГИК/ кино операторын ангид суралцан 1990 онд төгссөн . 1990 оны 8 сард баримтат киностудид зураглаачаар орж 1995 он хүртэл ажиллах хугацаандаа Чандгана САА 40 жил “Уянгат хорвоо”, “Зурхай”, “Сэлэнгэ 60”, “Бакула Ринбучи”, “Шаазан үйлдвэр”, “Хүүхдийн төлөө төв”, “ Клиникийн 1- р эмнэлэг”, “ Оюутны жил”, “Түүхэнд ганцхан үнэн”, “хөх тэнгэрийн орон”, “Далай лам “ зэрэг баримтат кинонуудад зураглаачаар ажилласан. Мөн 1995-2000 он хүртэл чөлөөт уран бүтээлч байх хугацаанд “Харуусал”, “Зул”, “Зөн билэгт”, “Хүний юм”, “Агшин-2”, “Тавилан”, “Их аяныхан”, “Намайг уучил” зэрэг уран сайхны кинонуудад ерөнхий зураглаачаар ажилласан. Түүхий хүрд кино мэдээнд нийт 84 бүлэг баримтат кинонд зураглаачаар ажилласан.2000-2001 он хүртэл Хэвлэл мэдээллийн Зохиомж дээд сургуульд кино зураглаач мэргэжлээр багшилсан. Зураглаач Н.Отгонтэнгэрийн ажилласан уран бүтээлийн жагсаалт:
2005 онд ” Монгол улсын ерөнхийлөгч Нацагийн Багабанди”
2005 “Сүхбаатар дүүрэг байгуулагдсны 40 жилийн ой”
2004 “Монгол улсад статистикийн алба үүссэний 70 жил ”
2004 “Тогтвортой хөгжлийн ундарга”
2003 “Нар шингэдгүй хамт олон”
” Тэнгэр ямар байх вэ.”
“Хурын шим”
“Хөх бүрдийнхэн”
2000 “Монгол улсын хүн ам “
2002 “Эрүүл оршихуй”
2000 “Насан хутгийн 80 жил”
“Түгшүүр”
“Монгол улсын засгийн газрын тэргүүн”