Магсарын Дүйнхэр
/Кино зураглаач /
/1928-1975 он /
М.Дүйнхэр 1928 онд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Эрдэнэ уул” хэмээх газар малчин Магсарын гэрт төржээ ,1936 оноос сумынхаа бага сургуульд орж төгсөөд 1940-1943 онд Батсүмбэр сумын бүрэн бус дунд сургуулийг үргэлжлүүлэн дүүргэж 1944 онд Гэгээрүүлэх Яаманд тооцооны нягтлан бодох ба барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байв. 1947 оны 1-р сард Кино үйлдвэрийн босгыг алхан, үндэсний анхдагч мэргэжилтний нэг болсон кино зураглаач Э.Ювуухүү, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Жигжид нарыг дагалдан зураглаачийн мэргэжилд шамджээ. М.Дүйнхэр багын бүрэгдүү боловч, маш няхуур ажилсаг, илүү дутуу зангүй, хийх гэснээ хийж бүтээж чаддаг, өөрийгээ гэдэггүй, бусдын төлөө төрсөн юм шиг инээмсэглэн угтаж хамтран ажилладаг ёстой гүндүүгүй шалмаг эрдээ хэмээн Д.Жигжид гуай хуучилдаг байлаа. М.Дүйнхэрийг Киноны Хэрэг Эрхлэх Газрын даргын 1956 оны 11-р сарын 20-ны өдрийн 112 тоот тушаалаар ЗХУ-д 1 жилийн дадлагад явуулж зураглаачийн давтан сургалтанд хамруулсан. Найруулагч Д.Жигжид шавь М.Дүйнхэрээ өөрийн найруулсан уран сайхны киноныхоо ерөнхий зураглаачаар ажиллуулсан нь түүнд үзүүлсэн дээд зэргийн үнэлгээ, итгэл байсан. Үүнд:
1.Улаанбаатарт байгаа миний аавд 1961 он
2.Түмний нэг 1962 он
3.Хүний мөр 1965 он
4.Үер 1966 он
Баримтат киноны жагсаалт:
1. Төмөр замын тухай – 1949 он
2. Октъябрийн 32н жилийн ой- 1949 он
3. Монгол зөвлөлтийн найрамдлын сарын ажиллагаа- 1952 он
4. Рүмины жүжигчидын концерт – 1953 он
5. Хөлдөлмөр нэгдлийн ажиллагаа -1954 он
6. МАХН-н 34-н жилийн ой- 1955 он
7. ДЗО-н 5-р фестиваль – 1955 он
8. Хо- Ши- Минь ирж буй – 1954 он
9. Тэргүүний сайн малчпын 4-р зөвөлгөөн – 1954 он
10. Биеийн тамирчид – 1955 он
11. Анд нөхдийн туслалцаа – 1956 он
12. Жү- Дэ Улаанбаатарт – 1956 он
13. Хөрш орны зочид- 1956 он
14. Нөхөрсөг Албаны зочид – 1956 он
15. Анхаар №1 – 1956 он
16. Хүнсний ногоо тариалах тухай анхны мэдэгдэхүүн -1956 он
17. Баярт уулзалт – 1957 он
18. Их нөхөрлөл 6-р фестиваль – 1957 он
19. Найрсаг зочлолт – 1957 он
20. Дуулвал дуу нэг – 1958 он
21. АХ-н 37н жилийн ой- 1958 он
22. Тэргүүний ажилчдын дунд -1959 он
23. Мөнхийн найрамдал – 1959 он
24. Комбинатын 25-н жилийн ой – 1959 он
25. Ардын цэрэг – 1959 он
26. Польшийн засгийн газрын төлөөлөгчид – 1961 он
27. Хүнсний ногоо – 1962 он
28. Завхан нугаар – 40н жилийн ой – 1964 он
29. Чехийн зочин – 1970 он
30. Манх дурсагдах ой – 1970 он
31. Вьетнамчууд ялна – 1971 он
32. Найман нуурын нутагт – /Өвөрхангай аймгийн 40н жил / – 1971 он
33. Афикнистаны цог жавлхлант Ван манай оронд – 1971 он
34. Их ойн Хүндэт зочин – 1971 он
35. Найрамдал Дружба – 1972 он
36. МХЗЭ-н 16-р их хурал – 1972 он
37. Өнөөдринй Төв аймаг – 1972 он
38. Вьетнам улсын нам засгийн төлөөлөгчид манай оронд – 1973 он
39. Хэрлэн -73 – 1973 он
40. Эрүүл энхийн төлөө – 1973 он
41. БНАГУ-н Цэргинй төлөөлөгчид манай оронд – 1973 он
42. БНБАУ-н нам Засгийн төлөөлөгчид манай оронд – 1973 он
43. Бэлчээрийн шим – 1974 он
44. Сүргийн манлай – 1975 он
45. Их говийн айл – 1975 он , М.Дүйнхэр эд өрнүүн,бүтээлч оргилуун насандаа Баримтат киноны түвэгтэй боловч хамгийн дуртай ажилдаа зүтгэж,хийж яваад 1975 оны намар Өмнөговь аймагт зуурдаар насан өөд болж үүрт биднээсээ салан одсон ч хийсэн бүтээл, үлдээсэн ариун үйлс тань хойч үедээ дуурсагдсаар байх нь гарцаагүй.