Дамбын Төмөр
- 2015 оны 03-р сарын 05 өдөр, 13 цаг 11 минутад нийтэлсэн
Дамбын Төмөр
/Кино эвлүүлэгч /
Монгол кино үйлдвэр байгуулагдсан үеэсээ кино эвлүүлгийн мэргэжилтэнг хамгийн түрүүнд бэлтгэж байсан юм. Монгол кино үйлдвэрийг байгуулахахд ЗХУ-с уригдан ирсэн цөөхөн мэргэжилтэний нэг нь кино эвлүүлгийн мэргэжилтэн Кувшинчкова байлаа. Тэрээр 1936-1939 он хүрэтл ажилахдаа манай Дамбын Төмөр, Дарьзавын Шархүүхэн, Сэнгийн Чимэд цэрэн нарын сургаж өгснөөр кино эвлүүлгийн мэргэжилтэний эхлэл баттайтавигдсан байдаг. Д.Төмөр 1936-1946 он хүртэл монтажны тасгийн дарга, монтажчинаар ажиллах хугацаандаа “Норжмаагийн зам” , “Аймшиггүй эх оронч” , “Хил дээр болсон хэрэг”, “Баатар Гонгор”, “Морин цэрэг танкист” үэрэг кинонууд дээр ажиллаж байсан.