Гэсэржавын Маш

Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн

Гэсэржавын Маш

/Кино зураглаач/

Гэсэржавын Маш нь Улаанбаатар хотод 1948 оны 4 дүгээр сарын 10-нд төрсөн. Дунд сургуулийн 10 дугаар анги төгсөөд Монгол кино үйлдвэрт 1966 онд эхлэн гэрлийн цехинй гэрэлтүүлэгч  Маамхүүгийн дагалдангээр томилогдсон юм. 1973-1978 онд БХКУДС-д Б.И.Волчекийн урланд суралцаж зураглаачийн мэргэжил эзэмшсэн. Г.Машийг сургууль төгсөх жил нь Р.Доржпаламын “Тэнгэрийн муухай арилдаг” уран сайхны киноны зураглаачаар томилогдож  энэ киноныхоо зураглаачийн ажлаар дипломоо хамгаалснаас хойш “Монголкино” үйлдвэрийн алдраар олон сайхан кинонууд бүтээсэн юм.

  1.  Тэнгэрийн муухай арилдаг         1978 он
  2. Тууврын замд                                   1979 он
  3. Эхлэл                                                  1980 он
  4. Хуучин сүм                                        1982 он
  5.  Газарчин   (Хамтарсан)             1983 он
  6.  Гарьд магнай                                   1983 он
  7. Галын урсгал                                    1985 он
  8.  Ирж яваа цаг                                   1986 он
  9. Нандин эрдэнэ                                1986 он
  10. Би нисэх дуртай                              1987 он
  1. Хөх өвсний нуур хөлгүй               1989 он
  2. Бүлээн нурам                                  1990 он
  3. Тод магнай                                      1990 он
  4. Еэ,еэ Шар Буд аа                           1994 он
  5. Хааны сүүлчийн хатан               2000 он

Г.Маш зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс хувийн аж ахуйн байгууллагын хөрөнгө, хүчээр кино бүтээх ажлаа идэвхтэй үргэлжлүүлж байгаагаас гадна мэргэжлийн зураглаачдыг сурган гаргахад чармайн ажиллаж байна.   Г.Машийн хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндөрөөр үнэлж 2014 онд Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн цол тэмдэгээр шагнасан.

 

 

Close
Close