Монгол Улсын Урлагийн Гавъяат зүтгэлтэн
Гэнэнгийн Цэрэн
/Кино зураглаач /
/1930-2001 он /
Г.Цэрэн Дорноговь аймгийн Хатан булаг сумын нутагт 1930 онд төрсөн бөгөөд 1947 онд 7-р ангиа төгсөөд МУИС-ийн бэлтгэл ангид 2 жил суралцан Зоотехникийн 2-р курст суралцаж байхад нь 1951 оны эхээр Монголкино үйлдвэр “Монгол улс” хэмээх өнгө, будагтай том хэмжээний кино хийхээр ЗХУ-аас хэсэг хүмүүс ирсэн, бас энэ ажилдаа хүн амьтан авах юм гэнэ гэсэн яриа сонсож, бага наснаасаа сэтгэлдээ тээж явсан киноны тухай бодол нь гэнýт сэргэж кино үйлдвэрт хүргэжээ. Зорьсон хэрэг бүтэх болсонд баярлаж сурч байсан их сургуулиасаа гарч ЗХУ-аас ирсэн зураглаач П.Яцуны дагалдан болж дөрвөн сар гаруй хамт ажиллажээ. 1955 оноос Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Д.Жигжидэд дагалдуулах 143 тоот тушаал гарч түүний багын мөрөөдөл биелэх эхлэл болсон байна. Г.Цэрэн 1956-1961 онд ЗХУ-ын Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуулийг кино зураглаачийн мэргэжлээр профессор Л.В.Косматовын урланд суралцан төгсжээ. Г.Цэрэн баримтат тэр дундаа кино мэдээнд ажиллана гэдэг зураглаачийн сэтгэн бодох чадвар, авхаалж самбаа,тэвчээрийг ямагт шалгасан, ёстой биеэ дайчилж ихийг сурах мэдрэмжийг цаг хүлээлгүй шаардаж, амьдралын гүнд орж, олон янзын хүмүүстэй учирч танилцах боломжийг олгодгоос залхуурал, хоцрогдолд хүргэдэггүй гэж өөрийн шавь нартаа болон залуу зураглаач нарт чухалчлан сануулдаг байв. Тэрээр театрын тайзны арын дэлгэцийг диапозитив ашиглан хийх аргыг анх нэвтрүүлж байсан юм. Д.Жигжидийн нэрэмжит Кино Урлагийн Дээд Сургуулиудад багшилж, залгамж халаагаа бэлтгэж байлаа. Г.Цэрэнгийн уран бүтээлийг үнэлэн 1981 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан юм.
Г.Цэрэнгийн зураглаачаар ажилласан уран сайхны киноны жагсаалт:
1. Баясгалан- 1962 он
2. Толбот хивс – 1963 он
3. Гэмшил зэмлэл – 1965 он
4. Өглөө – 1968 он
5. Хүргэн хүү – 1970 он
6. Тэмцэл – 1971 он
7. Баянбулгийнхан – 1973 он
8. Хүний төлөө – 1976 он
9. Давааны цаана даваа 2 анги – 1977 он
10. Газрын жигүүр – 1978 он
11. Хатанбаатар 2 анги – 1981 он
12. Сахиул уу Сахиус уу – 2а нги – 1983 он
13. Тань рүү нүүж явна – 1984 он
14. Өв – 1993 он
Баримтат киноны жагсаалт:
1. Баярт уулзалт – 1957 он
2. Хөнгөн атлетка – 1957 о н
3. 36н жилийн ой – 1957 он
4. Энэтхэгийн зочин – 1957 он
5. Дуулвал дуу нэг – 1958 он
6. Улаанбаатар – 1960 он
7. Амьдралын цуурай – 1964 он
8. Аж үйлдвэрийн комбинатын 34-н жилийн ой – 1964 он
9. Зөвлөлтийн Праламентийн төлөөлөгчид – 1964 он
10. Майлын хаан – 1965 он
11. Зудын тухай – 1965 он
12. Усны үер – 1967 он
13. Уран нугараач Норовсамбуу – 1967 он
14. ЗХУ-н Ардын бүжгийн эрдмийн чуулгынхан манай оронд – 1974 он
15. Манай орны нэг өдөр – 1974 он
16. Ю.Цэдэнбал дарга Унгарт айчилсан нь – 1974 он
17. Ю.Цэдэнбал Югистлавт – 1974 он
18. Ардын эрхт монгол улс – 1974 он
19. Намын 17-р их хурал – 1976 он
20. манай эрхэм зочин Хенрих Ябленский – 1975 он
21. Октъябр манай баяр – 1978 он
22. ЗСБНХУ-н Соёлын өдрүүд манай оронд – 1978 он
23. Ардын хувьсгалын 58н жилийн ой – 1979 он
24. Буддистууд энх тайваны төлөө – 1979 он
25. Их говийн зоригтны нутгаар – 1980 он
26. Манай нам засгийн төлөөлөгчид БНАЛАУ-д айлчилсан нь *- 1980 он
27. Манай нам засгийн төлөөлөгчид Вьетнам улсад айлчилсан нь – 1980 он
28. Манай нам засгийн төлөөлөгчид Комбуж улсад айлчилсан нь – 1980 он
29. БНАГУ-н сайд нарын зөвлөлинй дарга нөхөр Вили-Штоф манай оронд – 1980 он
30. МАХН-н 18-р их хурал – 1981 он
31. Монгол их анд нөхөр – 1981 он
32. Цог жавхлангын баяр – 1982 он
33. Бүхнийг хүүхдийн төлөө – 1984 он
34. Яагаад үүнийг хориглодог вэ – 1985 он
35. Булчин цайх өвнөөс ёэргийл- 1986 он