Монгол Улсын Гавъяат жүжигчин
Гомбын Равдан
/Жүжигчин/
Тэрээр 1952 онд Архангай аймгийн Хашаат сумын нутагт төрсөн. 1971 онд Улсын Багшийн Дээд сургуулийн Кино драмын ангид элсэн орж 1975 онд В. М. Бейлис, Д. Маамхүү нарын удирдлаганд суралцаж төгссөн. 1975.1987 он хүртэл Улсын драмын эрдмийн театрт жүжигчин, 1987-1994 онд Монгол кино үйлдвэрт жүжигчин, 1994 оноос Монголын радиод нэвтрүүлэгч, хөтлөгч, Монголын үндэсний телевизэд орчуулгын киноны жүжигчнээр тус тус ажиллаж байсан.Г. Равдан нь тайз дэлгэцнээ олон дүрүүд бүтээхийн зэрэгцээ уран уншлагын төрлөөр дагнан ажиллаж бие даасан тоглолгуудыг хийдэг бөгөөд улс орон даяар болон тодорхой хүрээнд зохион явуулж байгаа олон арван хүртээлтэй сонирхолтой арга хэмжээнүүдийг хөтөлж учир холбоосыг зөв гаргаж хүмүүст хүргэж чаддагаараа хэнд ч амар олдоод байхгүй ховорхон авьяас заяасан хүний нэг билээ.Түүний урлагт оруулсан гавьяа зүтгэлийг төр засгаас үнэлэж 2002 онд Монгол улсын Гавьяат жүжигчин цол хүртээсэн юм. Г.Равдангын бүтээсэн дүрүүд нь:
- Сахиу уу,сахиул уу – Алтангэрэл 1983 он
- Газарчин – 1983 он
- Ацаг шүдний зөрөө – Заяат 1985 он
- Байлдааны даалгавар 1985 он
- Сүүдэр – Дугар 1986 он
- Мандах нарны туяа – Даш 1987 он
- Би нисэх дуртай – Мөнгөн 1987 он
- Мандухай цэцэн хатан – Лаваг 1988 он
- Алтан шонхор – Хажир бөө 1989 он
- Тод магнай – Нэрэндоо 1990 он
- Мөнх тэнгэрийн хүчин дор – Мухулай 1991 он
- Хааны сүүлчийн хатан – Цогбадрах 2000 он