Монгол Улсын Ардын жүжигчин
Банзарын Дамчаа
/Жүжигчин, найруулагч/
/1931-2009 он /
Банзарын Дамчаа нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Бөөрөгт гэдэг газар 1931 онд төрж, 1939-1948 онд сумынхаа бага сургуулийг төгсчээ. 1948-1951 онд Санхүү эдийн засгийн техникум, 1955-1956 онд Улаанбаатар төмөр замын машинчийн ангийг тус тус дүүргэжээ.Б. Дамчаа нь 1951-1953 он хүртэл Баян-Өлгий аймгийн арван жилийн сургуулийн ерөнхий ня-бо,1956-1959 онд Улаанбаатар төмөр замд машинист, 1959-1968 онд Улаанбаатар төмөр замын соёлын ордонд жүжигчнээр ажиллаж байгаад 1969 оноос Монгол кино үйлдвэрт жүжигчнээр ажиллах болж түүнээс хойш жүжигчин, орчуулгын киноны найруулагч, уран сайхны кинонд 2-р найруулагч зэрэг ажлуудыг хийж, олон киноны гол болон туслах дүрүүдийг бүтээжээ. Тэрээр та бидний сайн мэдэх “Үөр”, “Өглөө”, ‘Төгсгөп”, “Хил дээр”, “Төөрсөөр төрөлдөө”, “Хөдөөгийн баясгалан”, “Хүргэн хүү”, “Ичээнд нь”, “Хатанбаатар” 1 ,2-р анги, “Сахиус уу, сахиул уу”, “Мандухай цэцэн хатан”, “Зуслангийн найзууд”, “Газрын жигүүр”, “Дайсны цэргүүдээ сонсоцгоо”, “Зарлаагүй дайны оршил”, “Нарны унага”, “Би чамд хайртай” 1,2-р анги, “Хааны сүүлчийн хатан” зэрэг. олон арван кинонд тоглож Монголын ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн гайхалтай уран бүтээлч, жүжигчин юм. Б. Дамчаа нь кино урлагт зөвхөн жүжигчнээр явахын зэрэгцээ “Говийн нүдэн”, “Зуслангийн найзууд”, “Хатанбаатар”, “Нарны унага”,”3арлаагүй дайны оршил”,”Тань руу нүүж явна”, “Би чамд хайртай”, “Ацаг шүдний зөрүү” зэрэг кинонуудад 2-р найруулагчаар ажиллаж кино урлагийг хөгжүүлэхэд өөрийн бүх хүчээ дайчилсан эрхэм хүндэт хүний нэг билээ.Б. Дамчаа нь уран сайхны “Үөр” киноны Молом, “Мандухай цэцэн хатан” киноны Исмэл, “Хүргэн хүү” киноны Хайдав, “Өглөө” киноны Хачиг Луузан, “Хатанбаатар” киноны Жав зэрэг дүрүүдийг кино дэлгэцнээ онц сайн бүтээж кино судлаач, шүүмжлэгчид болон үзэгч олноос өндөр үнэлэлт авч байсныг зориуд тэмдэглүүштэй юм.Б. Дамчаа нь орчуулгын 330 гаруй кинонд дуу оруулжээ. Тэрвээр уран бүтээлч төдийгүй нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог, шинэлэг сэтгэлгээтэй, Монгол оронд өрнөсөн ардчиллыг тууштай дэмжигч байсныг онцлон дурдах хэрэгтэй. Түүний уран бүтээлийг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80 жилийн ойн медалиуд, 1985 онд БНМАУ-ын Гавъяат жүжигчин, 2008 онд Монгол улсын Ардын жүжигчин цолоор шагнагдсан, Монгол кино урлагийн алдартнуудын нэгэн болж тодорсон нэрт жүжигчдийн нэг юм. Д.Дамчаагийн “Монголкино” үйлдвэрт бүтээгдсэн уран сайхны кинонуудад мөнхрөн үлдсэн дүрүүд нь:
- Үер – Молом 1966 он
- Өглөө – Луузан 1968 он
- Хүргэн хүү – Хайдав 1970 он
- Тэмцэл – Луузан 1971 он
- Дайсны цэргүүдээ сонсцогоо – Японы хурандаа 1971 он
- Ичээнд нь – Тянь Жан 1972 он
- Хөдөөгийн баясгалан – Рагчаа 1974 он
- Газрын жигүүр – депогийн дарга 1978 он
- Балга ус – 1979 он
- Хатанбаатар – Жав 1981 он
- Сахиус уу,сахиул уу – Үсчин 1983 он
- Зарлаагүй дайны оршил – Ясуко 1984 он
- Нарны унага – Чүлтэм 1984 он
- Би чамд хайртай – Жигмэд 1985 он
- Мандухай цэцэн хатан – Исмэл 1988 он
- Хааны сүүлчийн хатан – Найдансүрэн 2000 он
- Сэрүүн дуганы мөхөл – 1989 он /найруулагчаар нь ажилласан/