Балбарын Дашдорж

Балбарын Дашдорж

/Баримтат киноны найруулагч /

/1928-1995 он /

Б.Дашдорж 1928 онд одоогийн Сэлэнгэ аймгийн Дархан суманд Балбарын 3 дахь хүү болон төржээ. 1938 оноос Сэлэнгэ аймгийн Баянгол сумын бага сургуулийг төгсөж улмаар аймгийн төвийн сургуульд суралцаж байгаад Улаанбаатар хотод шилжин 1944 онд 16 настай байхдаа “Ард” кино театрт манаачаар орж, намраас нь “Улаанбаатар” кино театрт дагалдан кино механикчаар орж 1945-1946 онд жинхэнэ кино механикчаар Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудад ажиллаж байгаад 1946 оны сүүлчээс Монголкино үйлдвэрт кино механикаар ажиллах болжээ.  Б.Дашдорж: 1948 оноос кино механикчийн хажуугаар дууны операторын мэргэжлийг сонирхон оролдож байсны хүчинд “БНМАУ” хэмээх баримт кино хийхээр ЗХУ-аас ирсэн дууны оператор В.А.Котовыг дагалдан түүнтэй хамт ажилласны дүнд 1952 онд дууны оператороор бие даан ажилласны зэрэгцээ 1953 онд ЗХУ-ын Мосфильм, Ленфильм, Киевийн кино үйлдвэр болон Москвагийн Горькийн нэрэмжит Хүүхэд залуучуудын кино үйлдвэрт 1 жилийн хугацаагаар мэргэжил дээшлүүлэх дадлага хийлгэжээ Иймээс ч Б.Дашдорж баримтат киноноос гадна Э.Оюуны “Гэм нь урдаа” /1955/, Р.Доржпаламын “Бидэнд юу саад болж байна” /1956/ , “Гурван найз” /1958/ уран сайхны кинонуудын дууны оператороор ажилласан юм. Тэрбээр 1961 онд БНАГУ-тай хамтран бүтээсэн “ Монголын сайхан оронд” хэмээх бүрэн хэмжээний баримтат киноны зохиолч, найруулагчаар ажилласан бол 16 настайгаасаа эхлэн Монголын киноны гал голомтонд манаач, кино механикч, дууны оператор, баримтат киноны найруулагч хүртэл чин хүсэл сэтгэлээрээ урагш тэмүүлж дэâшиж явсан. 1964-1968 онд БХКУДС-ийн Баримтат киноны найруулагчийн ангийг төгсөж ирснээр Монголын баримтат киноны дээд мэргэжлийн найруулагчийн анхдагч нэгэн болсон юм.  Б. Дашдорж 1968 оноос баримтат киноны найруулагчаар томилогдон ажиллаж  Монголын баримтат кинонд түүний өөрийн гэсэн уран бүтээлийн шинэ арга барил, ур хийц, өнгө аяс оруулж ирснийг 1971 онд найруулсан “Доктор Шастин”, 1972 онд найруулсан “Гал голомт” кинонуудаас харахад мэдэгдэхүйц харагддаг. Б.Дашдоржийн Монголын кино урлагт оруулсан бүтээлч хувь нэмрийг Төр,Засгаас өндрөөр үнэлж “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт медаль” болон бусад ойн медалиудаар шагнасны дээр “МУ-ын Соёлын тэргүүний ажилтан” цол,тэмдэг,МҮЭ хийгээд Дархан хотын нэрэмжит шагналуудыг хүртээн шагнаж байв. Б.Дашдорж нь “Гал голомт”, “Доктор Шаштин”,Залуу жанжин Лхагвасүрэн” зэрэг 150 гаруй нэрийн олон зуун бүлэг баримтат кинонд дууны оператор болон найруулагчаар ажиллажээ.

Б.Дашдоржийн найруулсан баримтат киноны жагсаалт:

1. Тэргүүний ажилчидын дунд – 1959 он

2. Мөнхийн найрамдал – 1959 он

3. Шинэчлэгдэж буй тал – 1959 он

4. Тээвэр холбоо яамны захиалга – 1960 он

5. Хүнсний ногоо – 1962 он

6. Гадаад мэдээ №5, №6, №7, №8 – 1962 он

7. Г.Титов манай оронд – 1962 он

8. Түүхт ой- 1962 он

9.Урлагийн тазнаа- 1962 он

10. Бороногын яармаг – 1962 он

11. Дүрслэх урлаг – 1963 он

12. Монголын нам засгийн төлөөлөгчид Чех улсад – 1965 он

13. Уран нугараач Норовсамбуу -1967 он

14. Найрамдлын айлчлалт Югиславын зочин – 1968 он

15. БНАГУ-н Нам үасгийн төлөөлөгчид манай оронд – 1968 он

16. Бидний найрамдал мөнх -1969 он

17. Мөнх дурсагдах алдар – 1969 он

18. Ялалтын их ой – /Халх голын 30н жил/ – 1969 он

19. Доктор Шастин – 1971 он

20. АХ-н 50н жилийн ой – 1971 он

21. Их ойн хүндэт зочин – 1971 он

22. Гал голомт – 1972 он

23. Миний сайхан ээж – 1974 он

24. Отрын олз – 1974 он
25. Атрын эзэд – 1975 он

26. Алтан шар зам – 1975 он

27. Найрамдлын Дархан – 1976 он

28. Ялалтын тухай өгүүллэг – 1975 он

29. Их ялалтын ой – 1975 он

30. Булган нутгийнхан – 1975 он

31. Урагшлах алхаа – 1977 он

32. Ахан дүүсийн ариун холбоо – 1978 он

33. Октъябр манай баяр – 1978 он

34. Атарын тухай өгүүллэг – 1979 он

35. Батын тухай тэмдэглэл – 1979 он

36. Ялалт нэгдлийнхэн – 1979 он

37. Наран үүрд мандаг – 1979 он

38. Хамба лам таалал төгсөв – 1980 он

39. Хос Уянга – 1980 он

40. Эх Лениний заасан замаар – 1980 он

41. Миний сайхан ээж – 1980 он

42. Цирк – 1981 он

43. МАХН-н 18-р их хурал – 1981 он

44. Зорилго нэгтэн – 1981 он

45. Дархан найрамдлын хот – 1982 он

46. Сэтгэл зорилго нэгтэн – 1982 он

47. Цог жавхлангын баяр – 1982 он

48. Ялгуусан 60н жил – 1982 он

49. Түмнээ гэсэн сэтгэлээр – 1982 он

50. БАМ-ирээдүйд хүргэх зам – 1982 он

51. Никарагуа улсын хүндэт зочин – 1983 он

52. Монголын залуучуудын дээд чуулга – 1983 он

53. Бага нуурийнхан – 1983 он

54. Хөдөлмөрийн шим – 1983 он

55. Лениний музей- 1984 он

56. Олондоо алдартай Улаанбаатар -1984 он

57. 40 дахь хаврын дурьдтгал – 1985 он

58. Агу их ялалтын 40н жил – 1985 он

59. Азийн хөгжлийн 7-р индэр Синпокмийн их наадам – 1985 он

60. Монгол бүжгийн цоморлиг – 1985 он

61. Польшийн нам төрийн төлөөлөгчид манай оронд – 1986 он

62. Бүх ард түмний урлагинй их наадам – 1986 он

63. Уралдаан – 1987 он

64. Монголын нам төрийн удирдагчид БНБАУ-д – 1987 он

65. МЗНН- н 13-р их хурал – 40н жил  – 1987 он

66. Энх тайваны үйлсэд – 1987 он

67. Говь хүн хоёр – 1988 он

68. Сонгодог урлагийн дээжээс – 1988 он

69. Бүрэнгийнхэн – 1989 он

70. Ердийн хөсөг – 1989 он

71. Жанжин Лхагвасүрэн – 1990 он

72. Үнэний гэрч – 1991 он

Close
Close