Бадрахын Сумхүү

Монгол Улсын Төрийн шагналт , Урлагийн Гавъяат Зүтгэлтэн

Бадрахын Сумхүү

/Кино найруулагч /

/1929-2003 он /

Б.Сумхүү уг нь Увс аймгийн Давст сумын харьяат боловч   1929 онд Улаанбаатар хот орохоор нүүж явах замдаа Ховд хотноо мэндэлжээ. Эцэг Ө.Бадрахыг 1934 онд улс төрийн хилс хэрэгт холбогдуулан ЗХУ-д цөлөхөд эцэг эхийн хамт Москвад очжээ. Цөллөгөнд байхдаа эцэг нь Москва дахь Коментерний гадаад хэвлэлийн газарт ажиллаж байсан боловч 1937 онд түүнийг баривчлагдахад нь ээжтэйгээ 1938 онд нутагтаа эргэж иржээ. Москвад нэгдүгээр ангид сурч байсан түүнийг 1938-1941 онд Улаанбаатар хотын Үлгэр жишээ бага сургуульд үргэлжлүүлэн суралцуулсан боловч 1941 оны долдугаар сард ЗСБНХУ-ын Дээд Шүүхээс Ө.Бадрахыг цаазаар авах ял оноож гүйцэтгэсэн учир хүү Сумхүүг нь “эсэргүүний хүүхэд” хэмээн сургуулиас нь хөөсөн учир нийслэлийн нэгдүгээр сургуульд 1941-1945 онд суралцаж долдугаар анги төгсгөөд уран зургийн сургууль   нээгдэхэд   оржээ. Гурван жил суралцан 1948 онд анхны төгсөлт болоход түүнийг сургуульд нь нэг жил захирлаар ажиллуулж дараа жил нь Дүрслэх урлагийн газарт зураач болгосон юм.   Урлагийн   хорооны  Шийдвэрээр 1950 он 4 дүгээр сард ЗХУ-ын Москва хотод 6 сарын сургалтанд явж тайзны зураачийн мэргэжилтэй болж ирээд Улсын Хөгжимт  Драматик  Театрт   тайзны конструктор зураач, жүжиг чимэглэлийн эрхлэгчээр 1956 онд дээд сургуульд явах хүртлээ ажиллажээ. Б.Сумхүү Москвад Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуулийн доктор пропессор Л.В.Кулешовын урланд уран сайхны киноны найруулагч мэргэжилээр сурч төгссөн. 1961 онд Төгсч  ирээд Монголкино үйлдвэрт ажиллах болсноор түүний ажлын шинэ гараа эхэлсэн. Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Жигжид өөрийн олон жил хөөцөлдөж эхлүүлсэн “Мандухай цэцэн хатан” киногоо дуусгаж чадалгүй бие нь өвдөхөд Соёлын Яамны 1986 оны 7-р сарын 8-ны өдрийн хурал дээр “Засаг төрөөс надад итгэл хүлээлгэж өгсөн энэ киногоо би Б.Сумхүүд өгмөөр байна” гэж нүдэндээ нулимстай хэлсэн байдаг. Энэ бол Сумхүүгийн ямар сайн найруулагч байсныг илтгэнэ. Б.Сумхүүгийн уран бүтээл, ажил хөдөлмөрийг үнэлж 1974 онд “Алтан гадас”, 1975 онд “Урлагийн гавьяат зүтгэлтэн”, 1981 онд “Төрийн шагнал”-аар шагнасны дээр бусад медалиудаар шагнажээ.   Б.Сүмхүүгийн уран бүтээлийн жагсаалт:
Нэг. Найруулсан уран сайхны кино
1. Толбот хивс –                                            1962 он
2. Төөрсөөр төрөлдөө –                               1966 он
3. Хил  дээр  –                                               1967 он
4. Агуйн нууц  –                                            1969 он
5. Дайсны Цэргүүдээ  Сонсоцгоо –        1971 он
6. Ичээнд нь  –                                              1972 он
7. Моторын дуу   –                                      1973 он
8. Хань  –                                                         1975 он

9. Анхны хайрын дууль –                            1975 он

10. Их замын эхэнд – /2 анги /                  1978 он

11. Говь хянганд тулалдсан нь – 2 анги                1981 он

12. Сахиус уу Сахиул уу – 2 анги                            1983 он

13. Би нисэх дуртай –                                               1987 он

14. Хөх өвсний нуур хөлгүй –                                  1989 он

15. Одод орчих хязгаар –                                       1990 он

16. Эцгийн голомт –                                              1991 он

17. Сарлаг тоших цагаар –                                    1991 он

18. Агарын гурьан сүлжээ –                           1992 он

19. Араанд нь алт Ард нь хутга –                     1995 он

Хоёр . Баримтат кино

1. Ард түмний хүү –                                                 1977 он

2. Бүхнийг хүүхдийн төлөө –                              1982 он

3. Цэргийн эмнэлэг /Госпитал/-  75жилийн ой –                                   1996 он

4. Бүх холбоотын кино урлагийн дээд сургууль /ВГИК/ 50 жил –    1969 он

5. Гадаадын 50 гаруй киног монгол хэлнээ хөрвүүлэх, найруулагчаар ажилласан байна.

Төөрсөөр төрөлдөө кино нь 1966 онд Азийн кино фестивалиас тусгай шагнал “Моторын дуу” – 1974 онд Карло-Варын кино фестивалиас дэлхийн кино зохиолч, найруулагч нарын холбооны шагнал “Говь хянганд тулалдсан” кино нь 1982 онд Москвагийн кино фестивалиас ЗХУ-ын батлан хамгаалах яамны шагнал,1985 онд Москвагийн Олон Улсын кино фестивальд уигдан шүүгчээр ажилласан. Эцгийн ноломт кино нь 1993 онд Дэлхийн эвсэлд нэгдээгүй орнуудын кино фестивалиас тусгай шагнал. 1994,1995 онуудад Улаанбаатар хотноо зохиогдсон монгол киноны наадмаас “Эцгийн голомт” ,” Сарлаг тоших цагаар” кинонууд нь шагнал авсан байна.Б.Сумхүү  1996 онд Гоо марал наадмын хүндэт шагнал хүртжээ.

Close
Close