Эхлэлт. /Монгол кино/

  • 2015 оны 01-р сарын 30 өдөр, 15 цаг 54 минутад нийтэлсэн

Бүтээсэн он: 1972 он

Бүлгийн тоо: 7 бүлэг /хар,цагаан/

Найруулагч:Гомбожавын Жигжидсүрэн

Зохиогч :Цэдэнгийн Лхамсүрэн
Зураглаач :Дашдоржийн Баатар , Сэржготовын Батсүрэн
Зураач: Амгалангийн Бямбаа
Хөгжмийн зохиолч : Лувсанжамбын  Мөрдорж

Дууны найруулагч – Б.Самбуу

Нүүр хувиргагч – Д.Бадамцэрэн

Эвлүүлэгч – С.Отгон, М.Уртнасан

Гол дүр:

Хорлоо-Намсрайн Сувд
Данзан- Дэвдэнгийн Баатархүү

Гончиг- Самбуугийн  Балданпүрэв

Банзрагч- Жамбалын Доржчонжоо

Чилхаа- Жавзмаагийн Дамдинсүрэн

Цэнд- Дамдинсүрэнгийн Юндэндорж

Гомбодоо- Ёндонгийн Шаравдоо

Киноны агуулга

Хангайн нэгэн суманд холбооны шугам тавихаар ирсэн Банзрагч даргатай бригадад нутгийн маличин  залуу Данзан ажиллах болсноор түүнии амьдралд өөрчлөлт гарч шинэ ажилдаа махран зүтгэж хотын залуустай танилцана. Харин нутаг усандаа алдартай панзчин эр Чилхаа хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн бригадын ажилд оролцож, өөртөө ашиг унагах гэж зүтгэнэ. Энхэ  овилгогүй эрийн явдалд Данзангийн шударга зан дараа болж, дургүйг нь хүргэнэ. Энэ гацаанд Данзангийн сэтгэлт бүсгүй Хорлоод Банзрагч сайн болж, амьдралын зөрчил үүсэх боловч эцэст нь бүх юм үнэнээр тайлагдаж байгаагаар кино төгсөнө.

Ангилал: