Зохиолч Б.Догмид
ТАНИЛЦУУЛГА -Өнөө цагийн нүүдэлчин удамтай Монголчууд хийгээд, суурин соёл иргэншилийн хоорондын мөргөлдөөний халуухан үе эхлэж байна. Энэ нь маш олон зүйлээс шалтгаалж байгаа хэдий ч нэн түрүүнд байгаль эхээ эмзэглүүлсэн асуудал нь чоно устгаж эрийн хийморио сэргээнэ гэсэн зарим нэгнийх нь увиагүй бодол даамжран газар авсантай холбоотой юм.
Монголчууд бид хотжиж сууршиж байгаагаар бахархан үүнийгээ их том дэвшил хэмээн ярьдаг болсоор хагас зуун жил өнгөрчээ. Гэтэл экологийн сүйрлийн талаар НҮБ-ын хэмжээнд ярих хүртлээ хүн төрөлхтний анхаарлын төвд Монголчууд яагаад орох болов. Энэ асуултанд байгалийн элдэв сүйрэл, цөлжилт, хүний ааш араншин, хүний мөс хэрхэн доройтож байгааг дэлгэцийн бүтээлээр уран сайхны аргаар үзүүлэхийг зорисон байна.