Чи нэг нь. /Монгол кино/
- 2015 оны 02-р сарын 04 өдөр, 14 цаг 35 минутад нийтэлсэн
Бүтээсэн он: 1992 он
Бүлгийн тоо: 8 /Өгнөт/
Найруулагч-Пүрэвийн Цогзол
Зохиогч- Пүрэвдоржийн Сандуйжав
Зураглаач- Бямбаагийн Лхагвадорж
3ураач -Батдэлгэрийн Төмөрбат
Хөгжмийн зохиолч- Зундуйн Хангал
Дууны найруулагч – П.Төмөртогтох
Нүүр хувиргагч – Л.Энхтуяа
Эвлүүлэгч – Д.Түмэнбаяр, П.Нарантуяа
Гол дүрд:
Догмидын Сосорбарам
Гүрбазарын Урнаа
Киноны агуулга
Нэгэн дуучин залуу найр наадам хэсч явсаар архичин болов. Эхнэр нь ганц охиноо хөгшин эх дээрээ орхин гадны хүнтэй сууж харь улсыг зорино. Архичин болсон залуу гүдамжинд гарснаар хэн ч түүнийг үгүйлэхээ больж, насан эцэслэхэд түүнийг оршуулах хүнгүй болно. Хожим ганц охин нь анагаах ухааны дээд сургуулийн оюутан болж, араг ясан дээр хичээлээ давтах ажээ. Цэвэрлэгч авгай энэ араг яс ямар хүнийх болох тухай ярихад охин аавынх нь яс гэдгийг мэдсэнээр учир олдоно. Энэхүү киног нэрт дуучин Цэрэнжав агсны гунигт амьдралаас сэдэвлэн зохиожээ.