Хатанбаатар. /Монгол кино/

  • 2015 оны 02-р сарын 02 өдөр, 15 цаг 57 минутад нийтэлсэн

хатанбаатар 2

 

 

 

 

 

Бүтээсэн он: 1981

Бүлгийн тоо: 18   /өнгөт/   2 анги

Найруулагч: Г.Жигжидсүрэн
Зураглаач: Л.Шаравдорж, Г.Цэрэн

Зохиолч: С.Удвал, Г.Жигжидсүрэн
Хөгжмийн зохиолч: З.Хангал

Дууны найруулагч – Б.Самбуу

Нүүр хувиргагч – Д.Бадамцэрэн

Эвлүүлэгч – Д.Түмэнбаяр, Д.Дэжид, Т.Наранцэцэг

Гол дүр:

Магсаржав- Л.Эрдэнэбулган
Дамдинсүрэн, Лам Авар- П.Цэрэндагва
Ванданов- М.Цолмонбаатар
Сүхбаатар- Р.Доржбат
Бакич- С.Анатолий
Барон Унгерн- Анатолий Ткалыч
Фрунзе- Х.Роман
Жав- Б.Дамчаа

Дүрүүдэд:

Тогоо буюу Боогоо-Дашдэлэгийн Алтангэрэл
П.Е.Шетинкин-Николай Маликов

АВ.Бурдуков -Андреев  Борис
Га ноён -Сангижавын Гэндэн
Ховдын Амбан -Лоолийн  Жамсранжав
Богд Жавзандамба хутагт- Нямын  Цэгмэд

Жаргал -Намсрайн Сувд

Дарьзав – Чойжилын  Авирмэд

Дэрмэн-Доржийн Сэдэд

Гүнчинхорлоо-Д.Даваажав

Хөрш өвгөн- Дэндэвийн Чимэд-Осор

Киноны агуулга

Эх орныхоо тусгаар тогтнол, зон олныхоо эрх чөлөөний төлөөх тэмцэлд тодрон гарсан Монгол цэргийн домогт жанжин Хатанбаатар Магсаржавын түүхэн үйл амьдралд тулгуурлан бүтээсэн, түүх хувьсгалын сэдэвтэй туульсийн кино роман. Сандагдоржийн Магсаржав нь Булган аймгийн Хутаг сумын Өвөр цагаан бургас гэдэг газар (1878-1927) онд төрсөн. 1905-1911 онд Ховд аймаг дахь Халх жасаанд түшмэлээр томилогдон ажиллаж байв. Манж Хятадын дарлалыг эсэргүүцсэн Монголын ард түмний 1911-1912 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд оролцож, 1912 оны 7-р сард Ховд хотыг чөлөөлөх байлдааныг Манлай баатар Дамдинсүрэнгийн хамт удирдаж, манжийн амбаныг Монголын баруун хязгаараас хөөн гаргажээ. Богд хаант Монгол Улсын засгийн газар уг гавьяаг үнэлж Хатанбаатар цолоор шагнажээ. 1922 оноос цэргийн яамны дэд сайд, жинхэнэ сайд, Намын төв хорооны тэргүүлэгч, орлогч, Бүгд хурлын гишүүн, Улсын бага хурлын гишүүнээр сонгогдож байжээ.

Зохиогч- Г.Жигжидсүрэн,  Д,Цэцэг нарын  “Монгол киноны нэвтэрхий толь” номноос иш  татав.

Ангилал: