Хавтгай
- 2015 оны 01-р сарын 29 өдөр, 15 цаг 27 минутад нийтэлсэн
Бүтээсэн он: 1984
Бүлгийн тоо: 2
Найруулагч: О. Уртнасан
Оператор: О. Уртнасан
Киноны агуулга:
Монголын говьд амьдарч байгаа нэн ховордсон хавтгайн тухай кино юм. Хавтгай Латинаар: Camelus ferus, Przewalskii нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тэмээний овогт багтдаг. Дэлхийд гоц ховор амьтны нэг. Хайрган ба элсэрхэг хөрст загт цөл , говийн зээргэнэ харганат аараг толгод, уулсийн бэл, жалга , дов сондуул бүхий хотос хоолойд байршина. Монгол нутагт Эдрэнгийн нурууны өвөр бэлээс урагш, баруун хэсгээр Шивээт улаан , зүүн хэсгээр Цагаан богд , урд хэсгээр улсын хил орчмын нутагт тархсан.Байгаль, түүний нөөцийг хамгаалах олон улсын холбооны улаан номонд нэр нь орсон. Хавтгай агнах , түйвээхийг 1930 оноос хойш хуулиар хатуу хориглон дархалжээ. Улирлын үндсэн бэлчээр уудаг задгай усыг нь хүн суурьшиж, мал бэлчээхээс чөлөөлж тайван бүс тогтоох, үргээж түйвээхгүй байлгах гэрийн тэмээтэй холилдож эрлийзжихээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зорилгоор дархалсан.