Бүтээсэн он : 1942 он / ЗХУ-ын Ташкентын “Цокс” Ленинградын “Ленфильм” студи /
Бүлгийн тоо:12. /хар, цагаан /
Зохиогч: Б.Лапин, А.Г. Зархи, И.Е. Хейфиц, З.Л. Хацревин
Найруулагч: А.Г. Зархи, И.Е. Хейфиц
Зураач: А.Босулаев , Лувсангын Гаваа
Зураглаач: А.И. Гинцбург, Балдангын Дэмбэрэл
Хөгжмийн зохиолч: В.В. Пушков, Б.А.Арапов
Дууны оператор: А.Шаргородский, С.Дэмбэрэл
Эвлүүлэгч: В.В.Горюнов
Гол дүрийн жүжигчид: Сүхбаатар – Л.Н. Свердлин
Ленин- М.М.Штраух
Чойбалсан – Гэлэгдорж
Янжмаа – Ө.Рэнцэнноров
Гомбо – В.В Грибков
Эрдэнэ гүн, Сю, Шүй, Жан – Ц.Цэгмэд
Баяр гүн- Ч.Цэвээн
Барон Унгерн- Н.К Черкасов
Богд – Н.Цэгмэд
Бадам эмч, галзуу өвгөн- Б.Равдан
Киноны агуулга:
Энэ кино нь анх удаа Ардын Хувьсгалын удирдагч жанжин Сүхбаатарын дүрийг уран сайхны кинонд тодруулан гаргаснаараа манай үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн бөгөөд Монгол кино урлагт түүх хувьсгалын сэдэвтэй том бүтээл гарахад түлхэц өгч манай киноны залуу уран бүтээлчдийн ур чадвар сэтгэхүйд мэдрэгдэхүйц нөлөө үзүүлсэн бүтээл юм.