Гарсан он: 1939 он
Бүлгийн тоо: 3 (хар цагаан кино)
Найруулагч: Төмрийн Нацагдорж
Зохиолч: Донровын Намдаг
Оператор: Балдангийн Дэмбэрэл, Сэрээтэрийн Дэмбэрэл
Эвлүүлэгч – Кувшинчикова, Д.Төмөр
Гол дүр: Данзанд – Дэндэвийн Чимид-осор
Дарьдуламд – Чимидийн Долгорсүрэн
Цэцгээд – Дашзэвгийн Ичинхорлоо
Шушмаад – Цагааны Цэгмид
Наваанжамбад – Аюушийн Пагма
Киноны гол агуулга
1940-өөд оны үед Япон тагнуулын даалгавраар бүлэг этгээдүүд хувьсгалын эсэргүүг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж байжээ. Энэхүү ээдрээт үед хувьсгалын эсэргүү нарын хорт бодлого, нөгөө талаас ард түмний сонор сэрэмж аюулаас хамгаалах байгууллагын үүрэг хариуцлага өндөр байсныг залуу бүсгүй Дарьдулам түүний нөхөр Данзан нарын дүрээр нэгэн гэр бүлийн амьдралд тохиолдсон үйл явдлаар киноны утга санааг сонирхолтой илэрхийлж чадсан бөгөөд драмын жүжгийг дэлгэцнээ амьдруулсан анхны оролдлого юм. Зохиолыг Д.Намдаг өөрийн нэгэн нэрт жүжгийн санаанд тулгуурлан бичжээ.