Бүтээсэн он: 1944 он
Бүлэг : 2
Киноны агуулга
Улсын болон намын хурлын дараагаас Улсын сайн малчдын зөвлөлгөөн хийж, малын тоо толгой ашиг шимийг нэмэгдүүлэх, малчин ардуудын хувийн аж ахуйгаа хөгжүүлэх сонирхол санаачлагыг урамшуулах талаар зарим арга хэмжээ авч эхлэв. Тухайлбал, малчдад “Улсын сайн малчин” цол олгож, маршал Чойбалсан өөр нөхддөө орон нутагт явж, газар дээр нь одон медаль , бараа таваараар шагнаж байлаа. Энэ нь нэг талаар Сталин Монголын малын тоо толгойг 200 саяд хүргэх тухай дэвшүүлсэн, мөн Монголчууд Зөвлөлтийн тусламжийн хариуд жилд 40 мянган тонн ноос, ноолуур бэлтгэж өгөх үүрэг хүлээсэнтэй холбоотой. Улс орон даяар “Ноос бол алт” компанит ажил өрнүүлж, ЗХУ-д нийлүүлэх ноосны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэв.