Монгол хүү /Монгол кино/
- 2015 оны 01-р сарын 26 өдөр, 17 цаг 52 минутад нийтэлсэн
Бүтээсэн он : 1936 он /Леньфилм студи /
Бүлэг: 9 /хар, цагаан/
Зохиогч: В.Лапин, Д.Славин, З.Л.Хацревин
Найруулагч : Трауберг И.З
Зураглаач: М.Каплан
Зураач: Р.Бускович
Хөгжмийн зохиолч: И.Рарбинович , Э.Грикуров
Гол дүрд: Цэвээн- Ч.Цэвээн
Дулмаа- Б.Сосорбарам
Амгалан – Д.Гомбо
Буяндалай- Д.Бат-очир
Хошуу ноён – Н.Цэгмэд
Хатан – Д.Ичинхорлоо
Киноны агуулга
Монгол ардын үлгэрийн сэдвээр зохиомжилсон “Аршийн мод ” зохиолоор бүтээсэн энэхүү кинонд Цэвээ хэмээх хөдөөгийн нэгэн цайлган сэтгэлт, итгэмтгий малчин эр өөрийн дурлалт бүсгүй Дулмаатай гэрлэн, аз жаргалтай амьдрахын тулд шидэт модны эрэлд харь газар аялан явж, зовлонд учран, эцэст нь төрлөх монгол нутагаа иргэн ирж, жинхэнэ аз жаргалыг амсан мэдэрч буйг харуулжээ.
Киноны нээлт 1936 оны 07-р сарын 17-ны өдөр Ардын хувьсгалын 15-н жилийн ойн өдрүүдэд Ард кино театрт болсон юм. Энэ кино нь ЗХУ-ын киноны уран бүтээлчдийн бүтээл бөгөөд Монголын жүжигчдийг уран сайхны кинонд анх тоглуулж, Монгол орны амьдралыг дэлгэцнээ харуулснаараа онцлоготой.