Малын тэжээл

Бүтээсэн он:1976

Бүлгийн тоо: 2

Найруулагч: Ж.Жигжид

Оператор: С.Батсүрэн, Б.Дэмбэрэл

Киноны агуулга

Манай орны эдийн засгийн маш чухал салбар мал аж ахуйг хөгжүүлэх ашиг шимийг нэмэгдүүлэх үндсэн нөхцөл бол тэжээлийн бат бааз юм. Малд зун намрын улиралд тарга хүч сайн авахуулж өвс тэжээл хүрэлцэхүйц хэмжээгээр нөөцөлсөн малчид цаг агаарын бэрхшээлийг нэг ч малын хорогдолгүй даван туулж байгаа юм аа. Тэжээлийн бат баазтай болохын тулд гол горхи, булаг шандын усыг ашиглаж байгалын хадлан бэлчээрийн талбайг усалж ургацыг нэмэгдүүлэх, нэгж талбайгаас 2 удаа ургац авах, тэжээлийн олон наст ургамал тариалах, таримал хадлан бэлчээр бий болгох талаар анхаарах нь чухал тухай кинонд харуулна.

Close
Close