Бүтээсэн он: 1961 он
Бүлгийн тоо: 10 /хар,цагаан /
Найруулагч : Дэндэвийн Чимэд-Осор
Зохиогч: Цэндийн Дамдинсүрэн
Зураглаач : Балдангийн Дэмбэрэл
Зураач :Очирын Мягмар
Хөгжмийн зохиолч:Гончигийн Цэрэндорж
Дууны оператор – З.Гаваа
Нүүр хувиргагч – Т.Норжмоо
Эвлүүлэгч – Б.Дэмбэрэл
Гол дүр:
Долингор- Мондооны Норсонжав
Цэрэн – Жагдамбын Лхамхүү
Бат- Жамбалын Занабазар
Дулмаа – Д . Дулмаа
На захирагч- Дорлигийн Дагва
Баян Болд- Наянтайн Ориг
Дэжид – Доржийн Цэмбэлмаа
Ловон лам – Сангижавын Гэндэн
Мядаг – Ж . Дулмаа
Борхүү – Ж .Гомбосүрэн
Арьяа – Баадайн Даваасүрэн
Арслан мээрэн – Цэрэнгийн Палам
Данигай – Данзангийн Бат-Очир
Киноны агуулга
Хувьсгалын өмнөх болон дараах үеийн Монгол орны нийгмийн амьдрал, хүн ардын оюун санаанд гарсан их өөрчлөлтийг баян Болдын зарц номхон төлөв зантай, ажилч хичээнгүй Долингор, дарлал боолчлолыг эсэргүүцэн тэмцэж, эрх чөлөөгөө олж авч байгаа Бат нарын дүрээр дамжуулан харуулжээ. Долингор зөвхөн шөнийн бор хоногт л Мядагтайгаа уулзан өөрсдийн зовлон жаргал болон удахгүй төрөх үр хүүхдийнхээ аз жаргалыг ярилцана. Баян Болд эхнэртэйгээ голомтоо сахиулах хүү үрчлэх талаар маргалдана. Ловон лам Долингороос гарах хүүхдийг аз жаргалгүй гэж төлөг буулгаснаас баян Болд хариугүй төрөх дөхсөн Мядагийг хар бууцан дээр нь орхин нүүнэ. Долингор Болдынхыг нүүлгэж өгөөд яаравчлан ирэхэд “гологдсон охин” төрсөн байлаа. Долингор, баян Болдын төлөө На захирагчийг чулуун хахуулиар мэхэлсэн учир цэргийн хүнд албанд дайчлагдан олон жилээр явна. Ингэж явсаар өртөөний гэрт өөрийн гологдсон охинтойгоо уулзаж байгаагаар киноны үйл явдал тайлагдана.