Говийн зэрэглээ. /Монгол кино/

  • 2015 оны 02-р сарын 02 өдөр, 15 цаг 00 минутад нийтэлсэн

4

 

 

 

 

 

 

Бүтээсэн он. 1980

Бүлгийн тоо: 10  /өнгөт/

Найруулагч-Равжаагийн Доржпалам
Зохиогч -Бэгзийн Балжинням
3ураглаач -Бэгзийн Балжинням
3ураач -Батын Болд
Хөгжмийн зохиолч -Дамбийнямын Жанчив

Дууны найруулагч – З.Гаваа , Х.Цэрэнсодном

Нүүр хувиргагч – С.Одсүрэн

Эвлүүлэгч – Д.Батгэрэл, Л.Отгончулуун

Гол дүр:

Хашхүү-Гүррагчаагийн  Эрдэнэтогтох

Номин-Янживын Оюунцэцэг

Арслан-Гурсэдийн Доржсамбуу

Дамба-Жамбалын Занабазар

Ангийн байцаагч -Няндагийн Цэвээнравдан

ДҮРҮҮДЭД: Чойн Хүрэл , Далхсүрэнгийн Гүрсэд, Санжаагийн Бужгар , Чэмидийн Гантөмөр , Д . Цэдэндамбаа

Киноны агуулга

Сумын төвийнхний жирийн амьдрал, хөдөө орон нутагт соёл, олон түмний ажил хэрхэн явагдаж байгаа тухай өгүүлэхдээ эх орныхоо үнэт баялгийг хайрлан хамгаалах, хүн арддаа тустай үйл бүтээх зорилготой залуусын зарчимч, шударга, хөдөлмөрч чанар, хөдөөгийн хүмүүсийн сайхан сэтгэл, хүнлэг ёс суртахууны түвшин зэргийг сургуулийн захирал Хашхүү, холбоочин бүсгүй Номин, тракторчин Арслангийн дүрээр дамжуулан харуулжээ.

Зохиогч- Г.Жигжидсүрэн,  Д,Цэцэг нарын  “Монгол киноны нэвтэрхий толь” номноос иш  татав.

 

Ангилал: