Бүтээсэн он: 1985
Бүлгийн тоо: 2
Найруулагч: Ч.Гомбо
Оператор: Ж.Биндэр
Киноны агуулга:
Монголын ард түмэн эрт дээр үеэс таван хошуу малаа маллаж ирэхдээ өнчирч зовсон эх, үрийг элэгсүүлж, хөхүүл эх үр болгоод элгий нь дэвтээж ирсэн гайхамшигт авъяастай ард түмэн билээ. Төлөө голсон буюу төл нь үхсэн малд тойглох, хөөслөх аялгуунд өөр төл авахуулж байгаа тухай, монгол хүний цэцэн билэгт яруу найргийн эрчим хүчээр адгуус амьтныг хүртэл уяраан хайлуулдаг тухай өгүүлсэн.