Анхны алхам. /Монгол кино/

анхны алхам

 

 

 

 

 

 

Бүтээсэн он: 1969 он

Бүлгийн тоо : 8 /хар,цагаан/

Ерөнхий найруулагч- Гомбожавын Жигжидсүрэн

Зохиогч –  Чимэдийн Гомбо
Зураглаач –  Луузаншаравын Шаравдорж
Зураач  –   Ч.Хишигдалай
Хөгжмийн зохиолч  –   Лувсанжамбын Мөрдорж

Дууны найруулагч – Ө.Чойжилсүрэн

Нүүр хувиргагч – Д.Найданжав, П.Ичинхорлоо

Эвлүүлэгч – Ж.Норолхоо

Гол дүр:

Мядаг-Банзрагчийн Цэцэгбалжид

Базар- Самдангийн Цэрэндаш

Балдан-Нямын  Цэгмэд

Дорж- Дугарын Дондог

Болд – Чойн Хүрэл
Жүгдэр – Ёндонгийн Шаравдоо
Пүрэв – Цэрэндэжидийн Гантөмөр
Равдан – Самбуугийн  Балданпүрэв

Киноны агуулга

Энэ кино нь сургуулийн танхимд заалгасан онолын мэдлэгээ практик амьдралаар батлан арвижуулснаар амжилтанд хүрч чаддагийг харуулж, хүмүүс хөдөлмөрийн явцад бие биенээ таньж нөхөрлөдөг гэдгийг ахмад, залуу үеийн харилцаагаар дамжуулан үзүүлжээ. Хөдөө аж ахуйн сургуулийн оюутан бүсгүй Мядаг дадлага хийхээр Дорж даргатай хадлангийн бригадад томилогдон ирнэ. Нутгийн хашир өвгөд Балдан, Жүгдэр, буриад Базар болон залуу хадланч Болд нар гар нийлж ажилладаг туршлагатай хадланчид гэдгийг үл ойшоон өөрийн заалгасан номын дагуу тэдэнд хадлангийн хугацааг мөрдүүлэх гэж оролдсон нь ялимгүй зөрөлдөөн үүсгэх боловч ажлын явцад бие биенээ харилцан ойлголцоно.

Close
Close