Анхдугаар Хичээл. /Монгол кино/
- 2015 оны 01-р сарын 26 өдөр, 16 цаг 09 минутад нийтэлсэн
Бүтээсэн он : 1940 он
Бүлэг : 3 /хар , цагаан /
Зохиож , найруулсан : Төмөрийн Нацагдорж
Зураглаач : Балдангийн Дэмбэрэл, Сэрээтэрийн Дэмбэрэл,
Дэжидийн Жигжид
Хөгжмийн зохиолч : Лувсанжамбын Мөрдорж
Дууны оператор: С.Дэмбэрэл
Гол Дүрд : Гонгор – Шагдарын Гонгор
Цэргүүд – Цагааны Цэгмэд, Дэндэвийн Чимэд –Осор
Доржийн Лувсанбалдан
Оролцон тоголсон: З.Цэндээхүү, Б.Жадамбаа
Б.Содном, Б.Мижиддорж
Киноны Агуулга:
Тухайн цаг үед шаардлагатай байсан цэрэг эх оронч сэдвээр бүтээгдсэн энэхүү кино нь хилийн манаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн улсын баатар Гонгорын түүхэн үйл явдалд тулгуурлан өгүүлэмжээ гаргажээ. Голд дүрд Гонгор баатрыг өөрийг нь тоглуулсан нь баримтад киноны хэлбэртэй болж үзэгчдэд үнэмшилтэй хүрэхэд нөлөөлсөн талтай. Ш.Гонгор хил зөрчсөн дайснуудтай ганцаараа тулалдан ялж байгаа нь монгол ардын туульсын баатрын уламжлалт шинжийг хадгалсан аястай юм.