Агуйн нууц . /Монгол кино/

  • 2015 оны 01-р сарын 29 өдөр, 17 цаг 05 минутад нийтэлсэн

Бүтээсэн он: 1969 он

Бүлгийн тоо: 9 /хар,цагаан/

Ерөнхий найруулагч: Бадрахын Сум хүү
Зохиогч  : Данзангийн Жамьян
Зураач:Балдангийн Дэмбэрэл
зураглаач : Пүрэвийн Цогзол
Хөгжмийн зохиолч : Пүрэвжавын Хаянхярваа , Нацагийн Мэндбаяр

Дууны найруулагч – З.Гаваа

Нүүр хувиргагч – П.Ичинхорлоо

Эвлүүлэгч – Д.Батгэрэл, Х.Нацагням

Гол дүр:

Саарал – Бадамжавын Лоовой , ДашийнГомбожав
Хүрэл –  Рагчаагийн Дамдинбазар
Эзэн- Нямын Дагийранз

Сэргэлэн- ДоржийнДуламсүрэн

Төмөр- Лайхансүрэнгийн Лхасүрэн

Чимгээ- Надмидийн Мягмар

Хурандаа – Навааны Дугарсанжаа
Дорж –  Ейторын Гантөмөр
Гэгээн- Пүрэвийн Түвдэндаржаа

Очир – Лүвсанбалдангиин Лувсан
Жанцан – 3ундуйн Пүрэв
Ламзав – Билгээгийн   Мижиддорж

 Киноны агуулга

Хувьсгалын эхэн үед сургуулийн багш Төмөр хөдөө орон нутагт хувьсгалт соёлыг дэлгэрүүлэх  ажилд оролцоно. Үүнийг нутгийн лам, ноёд эсэргүүцэж, түүний ажилд янз бүрээр саад учруулан нэр хүндийг нь гутаахыг оролдоно. Энэ үед багш Төмөр, сумын зарлага Саарал гэдэг залуутай хамт байгалын нууцыг илрүүлэх гэж яваад агуйд тохиолдлоор унаж осолдоно. Нөхрөө аварч чадалгүй осолдуулсан Саарал нь сүм хийдийн үнэт эд баялгийг хулгайлан оргож явсан гэгээн Жалбаа болон түүний хамсаатнуудын гарт ашиглагдан уул хэргийг насан туршдаа даран хадгалах шударга бус явдлын эзэн болж үлдэнэ. Сэргийлэхийн ажилтнууд өөр гэмт хэргийг мөрдөж байх явцад Сааралын хэрэг илрэн шийдвэрлэгдэж байгаа тухай өгүүлнэ.

Ангилал: