Норжмаагийн зам. /Монгол кино/

  • 2015 оны 01-р сарын 26 өдөр, 14 цаг 24 минутад нийтэлсэн

IMG_0148

 

 

 

 

 

 

Гарсан он: 1938 он

Бүлэг : 2   /хар,цагаан/

Найруулагч-  Төмөрийн Нацагдорж, Л.Шеффер

Оператор  –   Б.Дэмбэрэл, С.Дэмбэрэл, А.Лебедев

Эвлүүлэгч  – Д.Төмөр, Кувшинчикова

 

Гол дүр   :

                 Норжмаад –  Нацагийн Лэгжмаа

                 Цэрэндуламд –  Намтайширын Ханд

                 Ламд – Пунцаг

                 Эмгэнд – Гүнсэн  

 

Киноны гол агуулга:

Энэ кино нь монголын киноны уран бүтээлчдийн өөрсдөө бие даан бүтээсэн анхны уран сайхны дуугүй кино бөгөөд Европын боловсон эмнэлгийг сурталчлах зорилготой ухуулгын чиглэлээр амьд сонины хэлбэртэйгээр хийгджээ. Нэг хашааны 2 айлын жирэмсэн эмэгтэйчүүд төрөхөөр өвдөж эхлэхэд Цэрэндулам эмнэлэгт хүүгээ төрүүлэн баяр баясгалан болж байхад Норжмаа нь гэртээ лам залж гүрэм уншуулсаар төрөлт нь бүтэлгүйтэж эмнэлэгт үйл явдал болж буйг зэрэгцээ эвлүүлгээр үзүүлсэн нь үйл явдлын утга санааг үзэгчдэд тодруулж өгсөн юм.

 

Ангилал: