Мартагдсан дууль. /Монгол кино/

  • 2015 оны 01-р сарын 28 өдөр, 19 цаг 21 минутад нийтэлсэн

New Picture

 

 

 

 

Бүтээсэн он: 1989 он.

Бүлгйин тоо: 9  /Өнгөт/

Ерөнхий найруулагч: Жамьянсүрэнгийн Сэлэнгэсүрэн

Зохиолч – Санжийн Пүрэв
Зураглаач – Жигжидийн  Биндэр
Зураач  –  Түдэвийн Гоош
Хөгжмийн зохиолч:  – БямбасүрэнгийнШарав

Дууны найруулагч – Ц.Должинсүрэн

Нүүр хувиргагч – Д.Дагийрмаа,

Эвлүүлэгч -С.Отгон, Б.Дашдулам

ГОЛ ДҮРД:
Жаргалмаа- Жаргалсайханы Ундарьяа

Санги-   Ганжуурын Адилбиш

Дуламсүрэн- Янживын Оюунцэцэг

ДҮРҮҮДЭД:
Сэрээтэрийн Хандсүрэн , Мижиддоржийн Цогт

Киноны Агуулга
Жаргалмаа охиныг гэртээ байх үед нь орон сууцны засварчин Санги ирж, усны хоолой засах зуур ганцаар уйдсан охин түүнд өөрийн зурсан зургаа үзуүлэн тэд танилцана. Ээлжг үзлэгийн үеэр тэднийд ээжтэй нь дайралдаж тэр хоёр эртний танилууд болох нь мэдэгдэхэд Дуламсүрэн охиноо түүнд дасгахаас дургүицнэ. Энэ учрыг охин мэдэхгүйгээс Сангийг үгүйсгэх болов. Санги Дуламсүрэнд сайн байсан боловч Дуламсүрэн түүний сэтгэлийг ойлгоогүй өөр’ хүнтэй ханилан сууж, охин төрүүлсэн хэдий ч аз жаргал эдэлж чадалгүй охинтойгоо хоюулаа амьдардаг байлаа. Энэ бүхнийг харж сэтгэлдээ Дуламсүрэнг хайрласаар яваа Санги охиноор нь дамжуулан ойртон дотносохыг хүснэ. Гэвч амьдрал Сангийн бодсоноор болсонгүй. Хүн хүндээ дасан хайрлаж байсан бүхнээсээ хагацан салахын гашуун үнэнийг Жаргалмаа охины сэтгэлийн гунигаар төлөөлүүлэн гаргажээ.

Ангилал: