Бүтээсэн он: 1974 он
Бүлгийн тоо: 9 /өнгөт/
Найруулагч: Гомбожавын Жигжидсүрэн
Зохиогч :Сэнгийн Эрдэнэ , Гомбожавын Жигжидсүрэн
Зураглаач : ДашдоржийнБаатар , Санжаагийн Дашгалсан
Зураач : Амгалангийн Бямбаа
Хөгжмийн зохиолч : Лувсанжамбын Мөрдорж
Дууны найруулагч – Б.Самбуу, Ө.Чойжилсүрэн
Нүүр хувиргагч – Д.Найданжав
Эвлүүлэгч – Д.Дэжид, Т.Наранцэцэг
Гол дүр:
Батнасан: Лоолийн Жамсранжав
Ариунаа: Лувсангийн Тунгалаг
Жаргал: Готовын Энхдолгор
Жанцанчой: Зангад Баартуугийн
Бодьхүү: Чойн Хүрэл
Доной: Дугарын Дондог
Захирал: Гомбожавын Гомбосүрэн
Киноны агуулга
Говь нутгийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх тухай асуудлыг дэвшүүлж байгааг өгүүлэхдээ тэр үеийн эрдэмтдийн ажлын арга барил, нөхцөл бололцоо, гэр бүлийн болон ахуйн амьдралын зөрчлийг нээн харуулахыг зорьжээ. Биологич, эрдэмтэн Батнасан өөрийн олон жил судалсан эрдэм шинжилгээний ажлаа амьдрал дээр үргэлжлүүлж, говь нутгийн ирээд цөлжилтөөс аврахын тулд говийн жижиг сууринд мод суулган жимс тарьж, суваг татан усжуулах хөдөлгөөнийг нэгдлийн дарга Донойн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэлнэ. Түүн. дэврүүн сэтгэлийг дотны найз яруу найрагч Бодьхүү ихэд дэмжин сэтгэлийн дэм өгч баиха хөдөө суурьшин амьдрахаас төвөгшөөн хотын тохилог орчинд шигдэн үлдсэн Ариунаа, нөхөр Батнасангийнхаа сэтгэлийн тэмүүллийг огтхон Ч ойлгоогүй бөгөөд түүний найз, амин хувийн эг ашиг, албан тушаал горилогч “өрөөний эрдэмтэн” Жанцанчойтой үзэл бодлоо нэгтгэн сэтгэлийн, харилцаа тогтоох хүртлээ дотносдог. Говийн цэцэрлэгч бүсгүй Жаргал, Батнасангийн ажиг туслалцахын зэрэгцээ түүний сэтгэлийн сайхныг ойлгож мэдэрнэ. Батнасан элдэв бэрхшээлийн өмнө сөгдөлгүй зорьсон ажлынхаа төлөө биеийн алжаалыг умартан яваа үед Ариунаа, хүүгийн хамт хотоос ирж, нөхрийнхөө хийж бүтээснийг нүдээр үзэн ойлгоно,