“Монгол кино” нэгтгэлээс монголд үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан энэ сарын 17-нд Батсүмбэрийн ахмад настны асрамжийн газарт Кино урлагийн дээд сургууль болон монгол кино нэгтгэлийн хамт олон нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн юм. Дээрхи арга хэмжээний хүрээнд Кино урлагийн дээд сургуулийн авьяаслаг оюутнуудын урлагийн номер болон “Хүргэн хүү” монголын уран сайхны киног үзүүлж, энэхүү киноны зураглаачаар ажилласан МУСТА С. Батсүрэнгийн хөрөг нэвтрүүлгийг толилуулсан юм. Мөн энэ үеэр тус асрамжийн газарт монголын шилдэг зохиолууд болон найраглалын 50 гаруй номыг бэлэглэсэн байна.