Нямхүүгийн Галсанбалдан
Кино зургийн дарга
/1916 – 1982 он /
Н.Галсанбалдан нь 1916 онд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Усан Сээр гэдэг газар төрсөн. 1932 онд сумын түр сургуульд орж төгсөөд 1936 оноос Ардын цэрэгт татагдан 1939 он хүртэл алба хаасан юм. 1942 оноос улс эх орондоо хөдөлмөрлөж, энэ хугацаанд Хушаат сумын дарга, Сэлэнгэ аймгийн АДХГЗ-ны l-р орлогч дарга, аймгийн хэсгийн төлөөлөгч зэрэг ажлуудыг тасралтгүй хөдөлмөрлөж байгаад 1958 онд ТӨВ аймгийн Батсүмбэрийн САА-д Мал бригадын даргын албыг хашиж байгаад 1959 онд Монгол Кино үйлдвэрт аж ахуйн даргаар орж ажиллаад 1960-1978 он хүртэл Монгол Кино үйлдвэрт Уран сайхны киноны Зургийн даргаар тасралтгүй ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд гарсан юм. Энэ хугацаанд 20-иод уран сайхны кино, 10-аад баримтат кинонд ажилласан.
- Хөхөө гэрлэх дөхлөө – 1961
- Толбот хивс – 1962
- Ховдгийн гай – 1963
- Амьдралын цуурай – 1964
- Нөмрөг хадны цуурай – 1965
- Сэтгэлийн дуудлагаар – 1965
- Өндөр ээж – 1968
- Тунгалаг тамир /3 анги/ – 1970-1973
- Тулалдааны өмнө – 1972
- Шинэ танилууд – 1973
- Нэг ангийн хоёр – 1974
- Алтан соёмбын дуулал – 1975
- Анхны хайрын дууль – 1975
- ДэгдээхэЙ нас – 1977
- Солонгын таван өнгө – 1978
- Хайрхан өндөр хаана байна – 1978
- Тууврын замд – 1979 он
Кинонд туслах дүрээрээ мөнхөрсөн:
- Өндөр ээж
- Анхны хайрын дууль
- Хүргэн хүү