Самбуугийн Цэрэндавга
/Зургийн дарга /
1943 онд Өвөрханшай аймгийн Баян-өндөр сумын Ханан гэдэг газар төрж өсөжээ. 1952-1959 онд Баян -өндөр сумын бага дунд сургуулийг төгсөөд 1960-1964 онд Хүн эмнэлгийн техникумд сурч бага эмчийн мэргэжилтэй Гучин ус сумын сум дундын больницед ажиллаж байгаад 1967 онд Монгол кино үйлдвэрийн гэрлийн техникийн цехэд дагалдангаар орж ажилласан. 1968-оноос гэрэл цахилгааны цэехийн мастер цехийн даргын ажилыг хийж байгаад үйлдвэр хэлтэсийн ерөнхий диспечирийн алба хашиж байсан. 1984-оноос Уран бүтээлийн нэгдэлд шилжилж уран сайхны киноны зургийн даргаар ажиллаж ирсэн. ажилласан уран бүтээлийн жагсаал:
- Халх голын ялалтын дуу -1984 он
- Мөнгөн буйл – 1985 он
- Ирэх хаврын цэцэг – 1986 он
- Хөх Өвсний нуур хөлгүй – 1987 он
- Би нисэх дуртай – 1988 он
- Одод орчих хязгаар – 1989 он
- Тэнгэрийн сахил – 1991 он
- Булингар – 1992 он
- Хүйн холбоо -1993 он
- Далд уянга – 1995 он
- Хааны сүүлчийн хатан – 2000 он
- Удам – 2002 он болон баримтат кино, кино мэдээнүүдэд гэрлийн техникчээр ажиллаж ирсэн. Төр засгаас хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж АХ-н 50,60,70,80 жилийн ойн медалиул, Хөдөлмөрийн хүндэт медаль, Соёлын яамны жуух, СТА цол тэмдэгээр шагнагдаж ирсэн.