Ванчинжавын Одгэрэл
/Кино эвлүүлэгч /
Ванчинжавын Одгэрэл нь Улаанбаатар хотод 1962 төрсөн. 1970-1980 онуудад нийслэл хотын 5 дугаар 10 жилийн дунд сургуулийг төгсөж, мөн оныхоо 9 дүгээр сард Монголкино үйлдвэрийн босгыг алхан орж нэр хүнд, мэргэжлийн өндөр чадамжтай, туршлагатай эвлүүлэгч Д.Батгэрэлийн шавиар ажиллах болсон. В.Одгэрэл дунд сургуульд байхдаа сагсан бөмбөгөөр хичээллэж Улсын 1 дүгээр зэргийн тамирчин болж байв. Тэрбээр “Монголкино” үйлдвэрээ, Б.Балжинням найруулагч, багш Д.Батгэрэл хоёрыгоо ч насан дуршдаа мартахгүй, тэдний тус дэмээр сурсан мэргэжил маань өнөөдрийг хүртэл үр шимээ хайрлаж, би киноныхоо эвлүүлгийг хийсээр явна гэж чин сэтгэлээсээ ярьж байсан. В.Одгэрэлийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж СТА цол тэмдэгээр шагнасан. В.Одгэрэлийн “Монголкино” үйлдвэрийн алдраар бүтээлцсэн уран сайхны кино гэвэл:
- Хуучин сүм 1982 он
- Жаргал даахгүйн зовлон 1982 он
- Саруул талын ерөөл 1983 он
- Тань руу нүүж явна 1984 он
- Би чамд хайртай 1985 он
- Сүүдэр 1986 он
- Нандин эрдэнэ 1986 он
- Үлгэр дууссан хойно 1987 он
- Цахилж яваа гөрөөс 1993 он
- Байлдан дагуулагч 1994 он
- Бой 1995 он
- Алтан шонхор 1989 он
- Бүлээн нурам 1990 он
- Сэрүүн дуганын мөхөл 1989 он
- Тэнгэрийн сахил 1991 он
- Аргамжаа 1990 он
- Булингар 1992 он
- Тэнгэрийн ивээл 2009 он
- Ми-15 2009 он
- Үхэж үл болно чингис хаан 2008 он
- Тусгаар тогтнол 2010 он