Сүхийн Алтанцэцэг
/Киноны эвлүүлэгч /
Сүхийн Алтанцэцэг нь Улаанбаатар хотод 1954 онд төрөөд 1972 онд нмйслэлийн 24 дүгээр дунд сургуулийг төгссөн. 1975 онд Монгол кино үйлдвэрийн дэргэдэх киноны тусгай мэргэжлийн ажилчид бэлтгэх курст элсэн ороод 1976 онд төгссөн. Позитив монтажны цехийн ахмад монтажчин Д. Жигжидийн дагалдангаар ажилласан. Ажиллах хугацаандаа 25 орчим нэрийн 50 гаруй бүлэг баримтат кино, кино мэдээ , орчуулгын 30-аад уран сайхны кинонд эвлүүлэгчээр ажиллаж ирсэн.С.Алтанцэцэгинй хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж СТА цолоор шагнасан. С.Алтанцэцэг 1978 оноос уран сайхны киноны эвлүүлэгчээр ажилласн киноны жагсаалт:
- Солонгын таван өнгө 1978 он
- Итгэл гомдол /Богино хэмжээний/ 1980 он
- Цэрэг эрсийн жирийн өдрүүд 1981 он
- Тэмцлийн оч 1982 он
- Мөнгөн буйл 1985 он
- Харуул занги 1986 он
- Хэцүү даалгавар 1998 он
- Амин мөр 1991 он
- Эрэл 1992 он
- Хүйн холбоо 1992 он
- Цагаан сүүдэр 1993 он
- түгшүүрт шөнө 1993 он
- Бор чоно 1993 он
- Хайрын нулимс хатдаггүй 1994 он
- Зүүдний цагаан унага 1994 он