Луузаншаравын Бямбаа
/Кино зураглаач /
Л. Бямбаа нь 1947 онд Увс аймгийн Өндөр хангай сумын нутагт төрсөн бөгөөд бага, дунд сургуулийг системчилсэн боловсролоор 1966 онд төгсч 1966 оноос 1970 он хүртэл Монгол кино үйлдвэрийн ууган оператор УГЗ Балдангийн Дэмбэрэлийн туслахаар ажиллахдаа 10 илүү кг жинтэй аппаратыг нь үүрч зөөж, үлээж арчиж, цэвэрлэж цэнэглэн, шавьлаж гүйж, шамдан сурсаар 1970- 1976 онд ЗХУ- ын Бүх Холбоотын Кино урлагийн дээд сургуулийг Операторын мэргэжлээр төгсч ирсэн Монгол киноны анхны эмэгтэй оператор билээ. Л. Бямбаа угаас эршүүд гүдэсхэн зантай, эвч, төвч, бүтээлч нэгэн байсанаар Баримтат кино нэгдлийг 1992 онд “Монгол кино “ компани арав шахам тамгатай дарга нарын “ вант улс “ болон биеэ дааж задрахад мөн “Баримтат кино “ гэсэн нэрээр тамга тэмдэг бүхий бас нэгэн хагас бие даасан аж ахуйн нэгжийн хэмжээнд зохион удирдаж зах зээлийн анхны гарааны савалгаатай давалгаатай саарал манант жилүүдэд нэгч их ноён нуруу алдаагүй зүгтэй чигтэй үүргээ гүйцэтгэж эх түүхээ бичиглэсээр явж ирсэн. Кино оператор Луузаншарав овогтой Бямбаагийн уран бүтээлийн тоймлол.
- Гурван бүсийн нутгаар 1966 он 3 бүлэг
- Ахан дүүгийн найрамдал 1967 он 3 бүлэг
- Агуйн нууц 1967 он
- Анхны алхам 1968 он
- Өргөн айлсалт 1976 он 3 бүлэг
- Лаосын нам засгийн
- төлөөлөгчид манай оронд 1976 он 3 бүлэг /Оператор Дашзэвэгийн хамт/
- Сархад савнаасаа бусдыг 1977 он 2 бүлэг
- Кино мэдээнд 32 сюжет
- Цаг үеийн Элчин хурал, хүлээн авалт зэргийг авч архивт хадгалуулдаг.
- 1980- 1990 ээд оны Засгийн газрын газар парламентийн сурвалжлагуудыг хариуцан гүйцэтгэж улс төрийн нийтлэл бүтээлүүдэд голчлон ажиллаж байсны дээр 1993- 1994 онд Ц. Наваан найруулж бүтээсэн “Гал хам “ хоёр ангит уран сайхны кинонд оператораар ажилласан нь амжилттай болсон билээ.