Жанчивын Амаржаргал
/Кино зураглаач/
Жанчивын Амаржаргал нь Улаанбаатар хотод 1947 онд төрсөн.1954-1964 онд нийслэлийн 2 дугаар 10 жилийн дунд сургуулийг төгсгөж 1964 онд зураглаач Г.Цэрэнгийн дагалдангаар ажиллаж байгаад 1968-1974 онд ЗХУ-д БХКУДС-ийг проф. Л.В.Косматовын урланд зураглаачаар Төгсч, 1974-1985 онуудад Монголкино үйлдвэрт баримтат болон уран сайхны кинонд зураглаач, ерөнхий зураглаачаар ажиллаж байгаад түүнээс хойш Буриадын “Улаан-үд” хотын телевизийн зураглаач болсон юм.Ж.Амаржаргал “Эх орны төлөө”, “Д.Жигжид”, “Өнөөгийн Эрдэнэт” зэрэг 10 нэрийн 30 шахам бүлэг баримтат киноны зураглаачаар бие даан болон, бусадтай хамтран ажилласан нь түүх болон хадгалагджээ. 1968-1970 онд Монголкино үйлдвэрийн ахмад, дунд үеийнхний залгамж халаа болох Б.Нагнайдорж, Д.Цэнддорж, Ж.Амаржаргал, Б.Лхагвасүрэн, О.Соёлт, Ж.Асалбай, Н.Зундуй,Л.Бямбаа нар ЗХУ-ын БХКУДС-д суралцаж байсан үе юм. Ж.Амаржаргалыг 1974 онд дээд сургуулиа төгсөж ирээд Хөдөөгийн баясгалан уран сайхны киноны 2-р зураглаачаар томилогдон ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа 10 гаруй нэрийн 30 орчим бүлэг баримт кино хийж, кино мэдээнд сурвалжлагын олон материал авч түүхэнд үлдээсэн гавьяатай. Ж.Амаржаргалын зураглаачаар ажилласан уран сайхны киноны жагсаалт:
1. Солонгинй таван өнгө – 1978 он
2. Хүний сайхан сэтгэл – 1980 он
3. Байлдааны даалгавар – 1985 он