Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн
Намсангийн Зундуй
/Кино зураглаач/
Намсангийн Зундуй нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг Шүлүүстэй хэмээх газар 1942 онд төрсөн.1964 оны 8 дугаар сарын 17-ноос эхлэн Монголкино үйлдвэрт зураглаач Дүйнхэрийн дагалдангаар1 ажлын гараагаа эхэлж, нилээд дадлага суусныхаа дараа 1970-1975 онд БХКУДС-ийг проф. Б.И. Волчекийн урланд төгсжээ. Төгсч ирмэгц нь 1975 оны 7 дугаар сарын 28-наас найруулагч Н.Нямдаваагийн Сүхболдын яриа кинонд 2 дугаар зураглаачаар2 ажиллуулснаас хойш тасралтгүй зураглаач, ерөнхий зураглаачаар 1991 оныг дуустал ажилласан юм. Н.Зундуйн зураглаачаар ажилласан уран сайхны кинонуудын жагсаалт.
- Хонины найр 1976 он
- Суварган цэнхэр уулс 1978 он
- Өнөр бүл 1980 он
- Нарны унага 1984 он
- Зарлаагүй дайны оршил 1984 он
- Фронтод явах өрãºдөл 1985 он
- Намар нахиалсан мод 1986 он
- Илүү сартай зун 1987 он
- Алтан шонхор 1989 он
- Даль хагдрах цагаар 1989 он
- Хөгжимчин 1989 он
- Модон могой 1990 он
- Буяны нүгэл 1992 он
- Өв 1993 он
Н.Зундуй зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс эхлэн хувийн хэвшлийнхний захиалга хөрөнгөөр “Цөвүүн цагийн богд” /1992 он/, “Их хааны удам”/1996 он/, ”Шувуу тэнгэрт үүрээ засдаггүй” /1999/ кинонуудыг бүтээсний дээр 1999 оноос МУИС-ийн “Авай” студидэд зураглаачаар ажиллаж байгаад Зохиомж дээд сургуулиудад багшилж байна. Н.Зундуйн хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж 2014 онд МУУГЗ цол тэмдэгээр шагнасан.