Монгол улсын Төрийн шагналт
Луузаншаравын Шаравдорж
/Кино зураглаач/
Луузаншаравын Шаравдорж (Монгол Улсын Төрийн шагналт) Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт 1944 онд төрсөн. 1952 онд Өндөрхангай сумын бага сургуульд орж 4 дүгээр ангиасаа нийслэлийн 6 дугаар дунд сургуульд шилжин 10 дугаар ангиа 1962 онд Төгсч, өөрийн дурласан Монгол кино үйлдвэртээ 1962 оноос ажиллаж байгаад 1963-1968 онд БХКУДС-г Профессор Б.И. Волчекинй урланд төгссөн. 1968-1993 онд Хослол зургийн цехэнд зураглаач, ерөнхий зураглаачаар ажиллаж байсан. Л.Шаравдоржийн сэтгэн бодох чадвар шинийг санаачлахдаа чөлөөтэй, ялангуяа хослол зургийг их сонирхож, Монголкино үйлдвэрт нэвтрүүлэх гэж Москвад оюутан байх үеэсээ чармайж байсан юм. Харин хослол зурагт зайлшгүй хэрэглэгдэх аппарат, төхөөрөмжийг үйлдвэрийн 2 дугаар өргөтгөлөөр захиалан ирүүлсэн нь инженер Д.Төмөр, зураглаач Л. Шаравдорж нарт дөхөм болсон .Л.Шаравдорж олон таван үггүй, хийх гэснээ амьхандаа бодон боловсруулж, орох материалаа хүртэл аль эртнээс түүж олоод хадгалчихдаг,тэгээд ноён нуруу нь бүрэлдээд ирэхээр ил гаргаж хэрэгжүүлэх аргаа бусаддаа хэлж санаагаа нээдэг хүн.Энэ зангий нь мэдэхгүй хүнд тэрний юу хийдгийг ч олж мэдэхэд хэцүү .
Л.Шаравдоржийн талаар Ж.Солонго, Ц.Наваан нарын 2005 онд бичсэн “Монголын баримтат киноны түүхэн товчоон” номд нилээд дэлгэрэнгүй бичсэн тул энд түүний “Монгол кино” үйлдвэрийн алдраар зураглаачаар ажилласан
уран сайхны киноны жагсаалт:
1. Анхны алхам 1969 он
2.Нар хиртсэн жил 1974 он
3.Алтан соёмбын дуулал 1975 он
4. Хүний амь 1976 он
5. Бушхүүгийн үлгэр 1979 он
6.Хатанбаатар 1981 он
7. Тэмцлийн оч 1982 он
8.Ялалтын дуун 1984 он
9. Санаж яваарай 1984 он
10. Ацаг шүдний зөрөө 1985 он
11. Мандухай цэцэн хатан 1988 он
12. Хачин хүн 1989 он
13. Мөнх тэнгэрийн хүчин дор 1991 он
14. Нүцгэн уулын бэлд 1992 он
Баримтат кино:
1. Элгэн халуун найрамдал 1973 он
2. Бллингхемийн ОУ-н ардын урлагийн наадам 1986 он
3. Уламжлалт харилцааны шинэ үе 1989 он
Л. Шаравдоржийн хийж бүтээснийг өндөрөөр үнэлэн Монголын үйлдвэрчний эвлэлийн шагнал, Соёлын яамны жуух, Урлагийн ажилтний холбооний шагнал, Ардын хувьсгалын 60, 70 жилийн ойн медаль, V, VII жилийн гавшгайч цол, Хөдөлмөрийн хүндэт медаль, Мандухай цэцэн хатан киноны зураглаачаар ажилласны учир 1989 онд Монгол улсын Төрийн шагнал хүртээжээ.