Лувсангийн Гаваа

Монгол Улсын төрйин шагналт, УГЗ, 

Ардын зураач

Лувсангийн Гаваа

/Ерөнхий зураач /

/1920-1991 он /

Лувсангийн Гаваа нь 1920 оны 6 дугаар сарын 26-нд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шар тойром гэдэг газар төрсөн. 1928 онд Д. Сүхбаатарын нэрэмжит Цэргийн сургуульд орж, 1929 оноос үлгэр жишээ дунд сургуульд шилжин суралцахдаа 3өвлөлтийн зураач К. И .Помөранцөвийн шавь болжээ. 1938 онд Улсын хэвлэлийн хороонд дагалдан зураач болж зураач Б. Шарав, Д. Санжжав, ш. Лувсаннамжил нараас зургийн гэрэл сүүдэр зэргийг сурсан нь зураач болоход нь ихээхэн нөлөөлжээ. 1946-1952 онд 3ХУ-ын Ленинград хотын и. Е. Репиний нэрэмжит Уран зургийн академийг төгссөнөөр театрын тайз чимэглэлийн анхны дээд мэргэжилтэй зураач болсон. 1957-1958 онд Ховд аймгийн театр, 1959 оноос Улсын хөгжимт драмын театр, Улсын дуу бүжгийн театрын ерөнхий зураачаар ажиллахдаа олон сайхан уран бүтээлийн тайз чимэглэлийг хийжээ. 1952 оноос хойш 30-аад жил Монголын урчуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар тасралтгүй ажилласан. Тэрээр Монгол киноны тайз чимэглэлийн урлагийн үндсийг тавьсан. “Цогт тайж” киноны ерөнхий зураачаар ажиллахдаа түүх угсаатны зүй, уран сайхны судалгааг сайн гүйцэтгэсэн юм. 1942 онд “Аймшиггүй эх оронч”, “Сүхбаатар”, “Хил дээр гарсан хэрэг” 1945 онд “Цогт тайж”, 1956 онд “Бидэнд юу саад болж байна”, 1959 онд “Морьтой ч болоосой”, 1960 онд “Салхи ны амт”, 1961 онд “Алтан өргөө”, 1963 онд “Энэхүүхнүүд үү”, 1967 онд “Төгсгөп”, 1975 онд “Алтан соёмбын дуулал” 1978 онд “Солонгын таван өнгө” 1981 онд “Хатанбаатар” 1985 он “Байлдааны даалгавар”, 1990 онд “Бүлээн нурам” зэрэг уран сайхны киноны зураачаар ажиллажээ. Түүний хөдөлмөр бүтээлийг өндөрөөр үнэлж 1946 онд Төрийн шагнал, 1956 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, 1975 онд Ардын зураач цолоор тус тус шагнажээ.

Close
Close