Санжаагийн Дашгалсан
/Кино зураглаач /
/1937-1984 он/
С.Дашгалсан 1937 онд Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн бөгөөд 1946-1956 онд Дорнод аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль,1956-1962 онд Москва хотод Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуулийг проф.Б.И.Волчекийн урланд зураглаачийн мэргэжлээр Төгсч 1962-1984 онд Монголкино үйлдвэрт үндсэн мэргэжлээрээ тасралтгүй ажилласан туршлагатай зураглаач байлаа.С.Дашгалсан ЗХУ-ын Шинжлэх ухаан, танин мэдэхийн сэтгүүлүүдэд гарсан хамгийн шинэ, сонирхолтой мэдээлэл, өгүүллэгүүдийг уншаад, уулзаж учирсан хүнийхээ нас, бие, сонирхолд нийцүүлэн цаг завд нь тохируулан ярьж, хэлж байдаг сайн ухуулагч гэмээр байв.Тэр 1956 онд Ленинград хотын Кино инженерийн дээд сургуульд суралцахаар явсан хэдий ч тэндэхийн чийглэг уур амьсгал түүний биеийн эрүүл мэндэд таараагүйгээс 1957 онд Москва хотод шилжин зураглаачийн мэргэжилд суралцсан юм. С.Дашгалсан зураглаачийн анхны гараагаа кино мэдээ,”Мал маллах сайхан”,”Киночдын хоёрдугаар зөвлөлгөөн”, ”Архангайд болсон соёлын яамны үзлэг” зэрэг баримтат киноны зураглаачаар ажиллаж байгаад 1963 оноос уран сайхны киноны зураглаачаар голлон ажилласан ч завсар зайгаар нь олон арван бүлэг баримтат кинонд ажиллаж ирсэн. С.Дашгалсангын уран бүтээлийн жагсаалт Үүнд:
1. Аман хуур – 1963 он
2.Цэргийн хүү – 1966 он
3. Нийслэл хүү – 1968 он
4. Балга ус – 1970 он
5. Хоёулаа – 1970 он
6. Талын цуурай – 1970 он
7. Тулалдааны өмнө – 1972 он
8.Туяагийн бичээгүй захидал – 1973 он
9. Говийн нүдэн – 1974 он
10. Хөх ногооны униар – 1977 он
11. Эргэж бодох бодол – 1980 он
12. Багын найз – 1983 он
13.Ингэх гээд байсан юм – 1983 он